
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт өгсөн.
Тэрбээр хэвлэл мэдээлэлд өгсөн яриандаа, “Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны бүрэн эрхийг өөрт ашигтайгаар урвуулан ашиглаж, хамаарал бүхий этгээдүүдтэйгээ хуулийн “манипуляц” хийж, “Бодь интернэшнл” ХХК-тай холбогдох хэргүүдийг далдалсны төлөө 500 мянган ам.долларыг урьдчилгаа хэлбэрээр, 800 ам.долларыг намын хандив хэлбэрээр нийт 1.3 сая ам.доллар авсан байж болзошгүй онц ноцтой авлигын асуудлыг танай байгууллагад холбогдох 2 гэрчийн хувийн мэдээлэл, 2 цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлж байна” гэсэн.
Энэ мэдээллийн дагуу түүний хэлж буй 2 гэрч гэж хэн бэ?
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт Голомтын Д.Баясгалангийн өгсөн гэгдэж буй нийт 1.3 сая ам.долларыг “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра 500 мянган ам.долларыг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумьяабазар 800 мянган ам.долларыг нь өгсөн. Л.Оюун-Эрдэнийн өгсөн видео бичлэгийн нэг хэсэгт “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра Б.Энхбаяр нарын уулзалтаас гарч яваа дүрс багтсан гэж зарим хэвлэлд бичиж байна.
Үүнийг “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундратай холбогдож үнэн эсэхийг тодруулахад тэрбээр “Үнэн” хэмээн баталсан бөгөөд Авлигатай тэмцэх газарт мэдээллээ өгсний дараа олон нийтэд өөрийн байр сууриа илэрхийлж, нээлттэй мэдээлэл өгнө гэлээ.









нотлох баримт гараад ирлээ хүн өгсөн гээд
карманы сэтгүүлчид, хязгааргуй хулгайлсан мөнгө, троллын арми, тархи угаалтын том продакшн, дээрэмсэн хөрөнгө. шудраг ёс нь яаж ч тэмцээд энэ хар бүлэглийг дийлэхгүй юм байна. ирээдуйгаа алдсан энэ улс хогийн цэг болсон байна. зөвхөн бие үнэлэлт, хулгай амжилтанд хүрч
карманы сэтгүүлчид, хязгааргуй хулгайлсан мөнгө, троллын арми, тархи угаалтын том продакшн, дээрэмсэн хөрөнгө. шудраг ёс нь яаж ч тэмцээд энэ хар бүлэглийг дийлэхгүй юм байна. ирээдуйгаа алдсан энэ улс хогийн цэг болсон байна. зөвхөн бие үнэлэлт, хулгай амжилтанд хүрч
өгсөн хүн нь өгсөөн гээд бхад Энхбаяр одоо болиоч ээ.Гэмгүй дүр эсгэж гүрийхээ больж одоо ШАЛГУУЛ!!!!
ЭНХБАЯР АЖИЛАА ӨГЧ ШАЛГУУЛААРАЙ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТА ӨМНӨ УИХ ДАРГАЫГ ЯГ ИНГЭЖ АЖИЛЫГ НЬ ӨГҮҮЛЖ БАЙСАН ОДОО ӨӨРӨӨ ӨГЧ ШАЛГУУЛ??? !!!!!!
Ер нь Б.Энхбаяр олон бизнесүүдээс үлэмж хэмжээниы хандив нэрээр авлигал авч баысан шүү