
“Өрөг” ярилцлагын шинэ дугаарыг хүргэж байна.
УИХ-ын Хаврын ээлжит чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд улс төрийн нөхцөл байдал “халуун” өрнөж эхэллээ. Чуулганы нээлтийн эхний өдөр ахим орчинд олны дургүйцлийг хүргэсэн үйлдэл гаргаж, анхаарлын төвд ороод буй УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ удаагийн дугаарт оролцлоо.
-Энэ хаврын чуулган нэлээн ширүүн явах шинжтэй байна. Олон үйл явдлуудаас хамгийн анхаарал татаж байгаа нь ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл та нарыг нэлээн ацан шалаанд оруулаад байна уу гэж харагдаад байна. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
Энэ их ацан шалаа гэж бодохгүй байна. Мэдээж асуудлууд сэдвүүдийг гаргаж ирж мэтгэлцээн талуудын байр суурь олон ургалч байдлыг гаргаж ирж байгаа нь нэг талдаа сайн. Хэд хэдэн өнцгүүд байна. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн суурь үзэл баримтлал болох парламентын бүгд найрамдах засаглалын асуудал дээр маш их сөрөг нөлөө авчрах парламентын дархлааг үгүй хийх ийм зарим заалтууд байна гэж харж байна.
Нөгөө талдаа үндсэн хуулийн өөрчлөлтөөр гарсан холимог тогтолцоо олон намууд парламентад орж ирж олон нам гэдэг нь олон талын нийгмийн төлөөллүүд энэ парламентын индэр дээр гарч ирж салбаруудын байр суурь өнцгүүдийг гаргах бололцоо цаашид хумигдах вий гэдэг эрсдэл байна. Цэцийн шийдвэрээр ч гэх үү намын тодорхой бүтцийн саналаар очиж жагсаалтын гишүүдийг татна гэдэг ийм зүйл байх нь асуудлууд дагуулж магадгүй гэдэг өнцгүүд байна.
-Зөвхөн жагсаалтын гишүүдэд хамаарахгүй байх тийм үү?
Намаас татах асуудал бол зөвхөн жагсаалт гээд байгаа юм. Гол асуудал нь хууль дээр бол жагсаалтын, тойргийн гэж сонгосон байдлаар ялгасан зүйл байхгүй. Энэ нь өөрөө сонгогчдын эрхэнд халдах зүйл болоод байна. 1992 оноос хойш монгол улс гадаад дотоод харилцаанд өөрөө бие дааж бодлогоо шийдээд явж байна. Өмнө дандаа нөлөөнд байсан. 1992 оноос хойш энэ асуудлаа шийддэг эрх чөлөөтэй болсон энэ эрх чөлөөний баталгаа бол парламент энэ рүүгээ буцаад халдана гэхээр эрх чөлөөнөөсөө тийм их залхаагүй байлгүй дээ.
–Хаврын чуулганы нээлтэд оролцохдоо ерөнхийлөгч “Та нар ёс зүйн зөрчил гаргахгүй байвал зүгээр шүү дээ. Ёс зүйн зөрчил гаргахаас сэргийлж энэ асуудал байгаа УИХ гишүүний бүрэн эрхийн халхавч дор янз бүрийн ёс зүйгүй үйлдэл гаргаж байна” гэж тайлбарлаж байсан...
Одоо бол механизм байна. Хоёрдугаарт ёс зүй гэдэг ойлголт бол субьектив гээд өргөн ойлголт юм. Таны харж байгаа өнцөг миний харж буй өнцөг өөр өөр байж болно. Жишээ нь: Амгаланбаатар гишүүн бие үнэлэлтийг хүлээн зөвшөөрөх хууль хийж явж байгаа ийм хууль хийх нь ёс зүйгүй байна гэж буцаан татах юм уу. Миний харж байгаагаар энэ хууль хэрвээ батлагдвал эрх баригч нам гэхээсээ илүү сөрөг хүчнүүдэд халтай хууль болно. Өргөн барьж байгаа үйл явдлаасаа эхлээд анхаарах ёстой юм биш үү. УИХ-ын дэгийн тухай хууль дээр зөвхөн УИХ гишүүд өөрөө өргөн барина. Засгийн газрын ерөнхийлөгч өргөн барьж болохгүй гэдэг хуультай энийг хэлэлцээд явах юм бол УИХ-д хориглосон энэ заалтыг өөрөө зөрчсөн зөрчил гаргах гээд байна. УИХ-ын түвшинд энэ ерөнхийлөгчийн хуулийг боловсруулсан залуучууд улс төрийн намуудын тал талын төлөөллийг оруулаад ажлын хэсэг гаргаад явах ёстой.
Эхнээс нь зөв систэмээр явуулах ёстой. Ямар агуулгаар орж ирвэл үндсэн хуулийн суурь зарчимтайгаа нийцэх вэ гэдэг зүйлийг бодох ёстой. Би ийм л байр суурьтай байна.
-Намын шийдвэр гишүүдийн байр суурийг дараад байна гэсэн хандлага ажиглагддаг танай намын дарга нар та нарыг хүчлээд хэлэлцээд баталчих юм биш үү. Тийм шахалт ирээд эхлсэн үү?
Ерөнхийлөгчийн чуулганы нээлтээр хэлсэн үгийг анхааралтай сонссон. Ард түмний шүүлтээр УИХ-ын гишүүд орж байх ёстой гэж хэлсэн. Ард түмний шүүлт гэдэг нь сонгууль юм байна гэж би ойлгосон. Сонгуулиар хэнийг сонгох уу, хэнийг дахин сонгохгүй байх уу гэдгээ шийдээд л явж байгаа шүү дээ. Парламент гэдэг бол ард түмний төлөөлөл хэн нэг даргын төлөөлөл биш тийм учраас айдасгүйгээр ямар нэгэн шахалт дарамтгүйгээр үгээ хэлдэг байх ёстой.
Энэ бол хувь хүний асуудал биш Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль буюу энэ тусгаар тогтнол бидний улс орны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж байгаа Үндсэн хуулийн амин сүнс байх уу, байхгүй юу тухай асуудал. Үүний эсрэг би дугарч чадахгүй яаж байсан ч эсрэг кноп дарж чадахгүй ингэж өөр өөртэйгөө зөрчилдөж амьдын тамлалд орохгүй. Магадгүй олонх шийдвэрээ гаргаад явбал дагаад явах ийм л зарчмын талбар дээр ажиллаж байгаа. Арай ч тийм зүйл болохгүй байх гэж бодож байна.

-Юунаас болж зодолдов?
Хэвлэл мэдээллээр түрүүлээд сэвээд байна. Хувийн харилцаа гээд байгаа ямар ч хувийн харилцаа байхгүй. Тэр залууг танихгүй. Нийгэм эдийн засгийн амьдрал танай нам ингсэн тэгсэн гээд надруу уур бухимдалтай хандсан би тайлбар өгсөн. Ер нь огт танихгүй ганцаараа сууж байхад орж ирсэн. Тэгээд л танилцсан төд удалгүй над руу халдлага эхлээд хамгаалагч нар салгаж явахад нэг нь хүрч ирээд мөргөсөн тэгэхэд л би ямар нэгэн санаа бодолгүйгээр цочсондоо өөрийгөө хамгаалсан.
– Харилцан зодоон уу таныг аргагүй байдалд оруулсан гэсэн үг үү?
Аргагүй хамгаалалт би тэнд зодолдож заамдалцаад янз бүр болоод байсан юм байхгүй бичлэг нь байгаа. Хуулийн байгууллага тэр бичлэгийг ил болгоосой гэж бодож байгаа. Хуулийнхаа ажлын хэсгийн хүмүүстэй оройн хоол идчихээд явж байсан. Хаврын чуулганд эрх зүйн тодорхой хуулиуд хийнэ гэж бодож байсан юм. Санаагаа ярилцаад ажлын бус цаг байсан ганцаараа суугаад такси дуудах хоорондоо хэсэг дуу сонсоод гарах гэж байхад тийм үйл явдал болсон.
-Улс төрийн явуулгад орууллаа гэж хардаж байх шиг байна тэгж хардах үндэслэлийг юу гэж бодож байна?
Хэрэгт авагдсан материалуудаа одоогоор ярьж болохгүй. Энэ дээр тодорхой зарим гэрчийн баримтууд байгаа.
-Та нэлээн том зодооны нэг хэсэг болж оролцсон. УИХ-ын гишүүн асан Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын зодоонд та Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсэг цуглуулсан энэ улс төрийн үйл явдалтай холбоотой байх магадлалтай юу?
Холбоотой. Тухайн үедээ уулзая гэж үзээд аргадаж үзээд дарамталж үзээд ийм л зүйлүүд болсон. Бүгд л камерын өмнө гараад соёлтой дүр үзүүлээд байгаа болохоос цаанаа бол та нар юу юм бид нар энэ намын багана гэдэг ч юм уу та нар дөнгөж нэг сонгогдчоод байгаа гэх мэт ийм зүйлс ярьдаг. Бид өөдөөс нь ганц л юм ярьсан зарчим парламент гэдэг чинь засгийн газартай байгуулдаг, Засгийн газар нь хууль зөрчих ч юм уу ямар нэгэн үйлдэлд Засгийн газарт хариуцлага тооцох гэж парламент байгаа юм.
Хариуцлагын асуудлыг санаачлах эрх нь УИХ-ын гишүүдэд байгаа ийм л зүйл. УИХ-ын тодорхой гишүүд ерөнхий сайдыг засгийн газрыг огцруулах санал гаргаснаас хойш байнга дарамт шахалтад байна. Хоёрдугаарт олон жил яригдаад байгаа нүүрсний хулгай дээр оптик гэрээг ил болгосон гээд бүгд шуугьж байсан. Яг эцэстээ оптик гэрээнүүдийг хэн байгуул гэдэг чиглэл шийдвэр өгөөд байгаа юм бэ гэдэг зүйлийг ил болгоё гэсэн энэ саналыг төсвийн тухай хуулийг дааж байгаа хуулиуд дээр санаа өгөөд байнгын хороо чуулган хоёр дахь хэлэлцүүлэг дээр дэмжсэн эцсийн хэлэлцүүлэг дээр хассан. Үүний дараа аятайхан байгаарай гэдэг дарамтууд ирж байгаа санал гаргасныхаа горыг л амсаж байна.
Яг үнэндээ зарчмын шаардлага тавьж хариуцлага тооцох санал гаргасан эргээд байдаг л улс төрийн үзэгдэл буюу бас л олонхоороо шийднэ. Намын даргад өрсөлдсөн хүнийг ч юм уу хүн алж чандарлалаа. Энэ хурлыг үүргийн дагуу удирдсан хүн дээр төрийн эрхийг авлаа гэх иймэрхүү цаг үе угаасаа ойлгомжтой давхцан гэж байхгүй. Хууль сахиулах байгууллагын эрх мэдэлтнүүд хүссэнээ л хийлэгдэг юм шиг байна. Бид бол зүгээр л гишүүд надад ганцхан миний өрөөний түлхүүр л байна. Надад өөр түлхүүр байхгүй. Үзэл бодолдоо үнэнч байгаа энэ зан характер зарчим маань байна.
-Дарамт шахалт удаа дараа олон ирсэн гэсэн, шантарч байна уу?
Энэ зүйлүүдийг л даван туулна ард түмний төлөөлөгч байна эргээд ард түмэнд хэрэгтэй хууль санаачилна гэж орж ирсэн. Зарим талаараа ажлын бүтээмж багасаж байна. Хүний сэтгэл гэдэг чинь хэцүү юм гэрээс гарсан хойно мэдсэн юм шиг ирээд хүүхдүүд байхад хаалга хүчтэй балбаж хонх дарж хүүхдүүд айж байна. Тэгж байж гэртээ байсангүй гэх мэт ийм баримтуудыг зохиомлоор бүрдүүлж хилийн хориг тавьсан. Манай хүүхэд баримтжуулаад бичлэг хийж авсан байсан хаалга маш хүчтэй нүдээд манай нохой хуцахад бүр нохойг дуудаж тийм байдлаар айлгаж байна. Гэр бүлийн орчинд хүртэл хүүхэд айдастай байна. Надад хувь хүн талаас амаргүй байгаа хэдий ч зарчим үнэт зүйл байна. Парламентын ардчиллыг хамгаалж хариуцлага алдсан засгийн газарт хариуцлага тооцдог. Эсвэл ард иргэдэд хэрэгтэй хууль сэхээтнийх үүрэгтэй. Энэ үүргээ умартаад тал засаад дагалдагч хийгээд явж чадна. Гэхдээ тийм сэхээтний оронцог болохгүй л гэж боддог.
–Ярилцъя, тохиролцъё гэдэг санал яаж тавьдаг вэ?
Зөв талд зогсооч, чи ирээдүйтэй дараа дараагийн карьер чинь байгаа гэх мэт.
-Та улс төрийн томоохон зодоонд Д.Амарбаясгалан дарга Х.Нямбаатар нарын талд энэ гал руу орсон эргээд тэр хүмүүс хаяж байна уу, хамгаалалт үзүүлж байна уу?
Би хэний ч талд ороогүй би парламентын талд орсон. Парламентын ардчилал буюу хэдийгээр парламент засгийн газрын гишүүнийг нэг бүрчлэн томилдог байсныг үндсэн хуульд өөрчлөлт хийгээд ерөнхий сайдад өгсөн боловч ерөнхий сайд ямар үндэслэлээр өмнөх засгийн газрын гишүүнийг огцруулж байгаагаа танилцуулаад дараагийн хүнийг томилох ёстой. Хууль зүйн сайд нь байсаар байхад дараагийн хүнийг томиллоо тодорхой этгээдүүдийг яллах хэргийг нь шийдүүлэх гэж би томилж байна гэж зарласан. Үүнийгээ албан ёсны засгийн газрын цахим хуудас дээр оруулсан.
Яам болон сайд чинь өөрөө бодлогын асуудал хэн нэгнийг хэлмэгдүүлж яллахын тулд хууль зүйн сайдыг томилж байвал монгол улс хаашаа яваад байна вэ. Энэ зүйл дээр би эгдүүцэж асуудалд хандсан. Баялагийн санд орох ёстой аннотыг 2025 оны наймдугаар сарын 20-ний өдөр тавин тавдугаар тогтоол гаргаад дөрөвний нэгийг биржээр зарж далан таван хувийг биржийн бусаар зар. Далан таван хувийн биржийн бусаар зарснаа биржээр зарснаар тооцуулаад аннот тооцуул гэж байгаа энэ хоёрын зөрүү дээр тонн тутамд хоёр долларын зөрүү гарсан.
Энэ тогтоолыг батлагдахаас өмнө зарагдсан эрдэнэс таван толгойн нүүрснүүдийг энэ тогтоолын өөрчлөлт оруулж байгаад эрдэнэс таван толгойд тодорхой нүүрсний борлуулалтын олборлолтыг үлдээж байгаа түүгээр ашиг сонирхлын худалдан авалт хийж байсан гэдэг мэдээллүүд тухайн үед гарсан.
-Таны Ерөнхий сайд Г. Занданшатарыг огцруулах үндэслэлийг судалж байхад аннотын хууль зөрчсөн гэдэг шалтгаан нь анхаарал татаж байсан. Гэхдээ тухайн үед тэр үндэслэл олон нийтийг татаагүй улс төрийн үйл явдалдаа дарагдаад таны ярьж байгаагаар шууд утгаараа аннотын хөнгөлөлт эдлүүлсэн гэсэн үг биз дээ?
Тийм ээ. Хуульд байхгүй асуудлаар тэр хуулийнхаа заалтаар АМНАТ-ыг тооцох журам нь байгаа зэрэгцүүлээд найман сарын 20-ноос арван хоёр сарын 31-н хүртэл үйлчлүүлэх тийм журам гаргасан. Хуулийн хэрэгжилтийг хангах асуудал нэг л журам байх ёстой байтал хоёр журам гаргасан хууль байхгүй аргачлалаар энэ үнэхээр ноцтой цөөн хэдэн хүмүүс л биржээр нүүрсээ зарж байсан. Яг хэний эрх ашигт байсан юм. Би гэхдээ компаниудыг буруутгамааргүй байна. Энэ уул уурхайн компаниудад АМНАТ-ын хөнгөлөлт ийм байдлаар үзүүлэх юм бол энэ Оюу толгойн хэлэлцээр дээр ч нөлөөлөх зүйл.
Оюу толгойн гэрээн дээр дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтад үзүүлсэн таатай нөхцөлийг бид ялгаагүй эдэлнэ гэж байгаа. Тэгэхээр зэс дээр бид нар аннотыг Лондонгийн биржээр авдаг. Оюу толгой тэгэхээр бид танай дотоодын биржээр буюу нийт экспортоор гаргаж байгаа зэсийн баяжмалын хорин таван хувийг зарна далан таван хувиа юугаар зарах нь хамаагүй шүү. Тэгээд тэр далан таван хувиар зарснаа танай дотоодын биржээр зарснаар үнэлүүлж татвараа төлнө гэвэл бид юуч хэлж чадахгүй шүү дээ. Ийм хор уршигтай зүйл хийсэн юм. Би асуудлуудыг ер нь ойлгож байсан.
Улсын дээд шүүх дээр хүртэл захиргааны шүүх дээр нь аннот төмрийн холбоотой аннотуудыг оролдоод аргачлал руу нь халдаж эхэлсэн. Үнэхээр аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг бууруулаад байгаа бол хилийн боомтын далайн боомтуудын үнэлгээгээр биш ядаж монгол улсын хил буюу гашуун сухайт хүртэлх тэр зардлуудыг тооцоолоод тэндээс ядаж аннот авч болно шүү дээ.
-Хоёр зуун тэрбумын хөнгөлөлт эдэлсэн, түүнээс тавин хувийг нэг компани эдэлсэн байна гэдэг мэдээлэл зөв үү?
Тэрийг бол татвараас авчихна биз дээ. Ер нь монгол улс наян сая тонн нүүрс зарна гэж тооцоолж байсан найман сарын 20ний өдөр тэрхүү засгийн газрын тогтоолыг батлах үед хорин хоёр сая тонн нүүрсийг гаргах тооцоолол байсан. Энэ дээрээс тооцоолол хийж үзсэн нөгөө багш эмч нарын цалинг нэмэх мөнгө тийшээ алдагдсан гэсэн үг шүү дээ.
-Тэр төсвийн дутуу хэсгийг яаж нөхсөн юм бол ?
Ямар ч гүйлгээ хөрөнгө оруулалт хийлгээгүй. Цалин тэтгэврийг тавьсан байдлаар л оныг дуусгасан бүгд л мэдэж байгаа.
-Энэ чинь ноцтой биз дээ?
Энийг л ярьсан гээд одоо шийтгэлийг нь амсаад байж байна.


-Ийм ноцтой зүйлийг нэлээн энгийнээр тайлбарлах ёстой байх л даа ойлгохгүй байгаа юм уу ойлгосон ч дараад өнгөрөөчхөв үү?
Та нар мэднэ шүү дээ. Улс төрийн нөхцөл байдал юу болов асуудлуудыг яаж агуулга биш шал өөр зүйлээр хуурав. Үүнийг тухайн үедээ тайлбарлаад л байсан. Одоо асуудлуудыг нарийн сонсохоор аймшигтай л зүйлүүд болсон байна лээ.
-Улсын валютын сангийн нөөц багассан гэдэг шалтгаанаар тайлбарладаг билүү. Эсвэл цаанаа өөр зорилготой юм болов уу? Төсвийн орлого тодорхой түвшинд асуудалтай байна. Ялангуяа төрийн сангаас хөрөнгө оруулалтын чиглэлүүд гарахгүй байна. Одоо ч тэр тухайн жилийн тендэр худалдан авалтын ажлыг нь хийчхээд мөнгийг нь авч амжаагүй аж ахуйн нэгжүүд байгаад байгаа энийг ч бас хэлж байсан. Тоо яах вэ монгол банкны болон бусад арилжааны банкнууд дээр байгаа тоонуудыг хамж шимээд юм ярьж болно.
-Нүүрсний хулгай гээд нийгмийн анхааралд оруулцан. Нүүрсний хулгай олон янзын хэлбэрээр явагддаг юм байна. Жишээлбэл нэг компани төмөр зам барина гээд нүүрс бартераар аваад тэрийгээ хямдхан үнээр авсаныгаа хэзээ хойно нь баригдсаных нь дараа хулгай гэж нэрлээд байгаа. Гэтэл энэ АМНАТ-ын хөнгөлөлтийг ч гэсэн бараг хулгай гэж тооцвол болох юм биш үү?
Үндсэн хууль болоод ашигт малтмалын хуульд зөрчилтэй тийм шийдвэр гаргасан шүү дээ. Би бол аж ахуй нэгжүүдийг буруушаахгүй байгаа. Эд нар ямар хууль тогтоомж гаргана тэрийг дагаж мөрдөнө. Тэдгээр хүмүүсийн эрх ашгийг сонсож байгаад дүйцүүлэх биш магадгүй хилийн үнийг тогтоох аргачиллаа өөрчлөөд эрээний боомт эсвэл ховдын боомтоор ч гарч байгаа шүү дээ хөшөөтийн уурхайн нүүрс ямар боомтоор гардаг энэ нүүрсийг тогтоох арга зүйгээ зөв болгох ёстой. Монгол улсын эрх ашиг тэрийгээ илүү чангатгах ёстой.
Гэтэл цөөхөн хэдэн компани нөлөөлөөд явж байгаа хөрөнгийн биржээрээ тооцно гэж яваад тэрийг зохиомлоор үнийг нь унагаах нь улам бага аннот болно гэсэн үг. Тухайн үед би хилийн үнэ хятадын гааль татвар ороод 120 тэрбум доллартой байхад манай биржийн үнэ 91н доллар хавьцаа байсан. Үүний зөрүүнээс тэр гучин хэдэн доллар дээр аннот төлөхгүй байна гэсэн үг. Тэр 30н долларын таван хувь гэдэг бараг 1.5н доллар тонн тутамд. Тодорхой эрх ашиг зөрчигдөж байгаа хүмүүсийн худалдан авах гэрээ хийлээ. Тендэр шалгаруулаад гэрээ байгуулах гээд мэдэгдэл өгөн байсан шүү дээ.
-Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд танай намын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ажлыг дүгнээч. Сүүлийн үед хуульчдын дунд ийм маргаан яваад байна. Хууль зүйн сайд нь хэзээ ч амаараа хүнийг ялладаггүй ялалчихаад араас нь хуулийн гаргалгаатай хэрэгжүүлж байгаа ажил нь байхгүй байна гэж шүүмжлээд байна?
Би санал нэг байна. Намын бага хурал болдог тэр өдөр хууль зүйн сайдын яамнаас яллагдагчаар татагдсанаа тэр өдөр мэдсэн. Хууль зүйн сайд гэдэг бол бодлогын л юм ярих ёстой. Тэрнээс биш нэг хууль сахиулах байгууллагын хэвлэлийн төлөөлөгч шиг өмнөөс нь гараад л тэгсэн байна, одоо тэгж байна гээд л… Ийм байж болохгүй. Амаараа баахан хүн яллаад байдаг, тэгээд яг шалгаж байгаа юм уу, хууль зүйн талаас нь авсан арга хэмжээ байгаа юм уу гэхээр харагдаж байгаа юм байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн ажлыг Ерөнхий сайдын өмнө л хариуцах ёстой.
Ерөнхий сайд маань яг юу гэж бодож байгааг би сайн мэдэхгүй байна. Яахав зүгээр дүгнэе гэвэл би бол Энхбаяр сайдтай хувийн янз бүрийн асуудал байхгүй. Мөн зарчим ярьж байгаа шүү дээ. 2 дох удаа сонгогдчихлоо, одоо шинэ хүн гэсэн зүйл байхгүй шүү дээ. Дэд сайдаар ажиллаж байсан, урьд нь тамгын дарга хийж байсан ч гэх юм уу ийм зүйл байгаа юм. Тэгэхээр тэр хүн бол салбартайгаа танилцах ямар ч цаг хугацаа, алдах зүйл байхгүй. Асуудлуудаа мэдэж байгаа. Нямбаатар сайдын хувьд ажлыг нь хүлээж авч байхдаа бараг 30-аад хуулийн төсөл, 20-оод нь өргөн барихад бэлэн байсан.
Ийм хуулийн төслүүд илгээсэн. Тэр төсөл нь батлагдсан юм уу, оруулж ирээсэй л гэж бодож байна. Мэдээж тодорхой ажлууд хийж байгаа л гэсэн. Одоогоор бол Улсын Их Хурал дээр хууль зүйн салбар дээр Гэр бүлийн хууль, гэр бүлийн процесс л орж ирлээ.
-Хууль зүйн сайд маань хэд хэдэн удаа ингэж хэвлэлийн эрх чөлөө рүү гэх юм уу, сэтгүүлчдийн нэр хүнд рүү халдаж, сэтгүүлчдийг амаараа эд нар тийм газраас тийм мөнгө авсан, нүүрсний машин авсан, олон хэвлэлийн сэтгүүлч нүүрсний машинтай, өчигдөрхөн гэхэд л Оюу Толгойгоос орж ирсэн 20н сая доллароос сэтгүүлчид хаалтын гэрээгээр мөнгө авсан л гэсэн. Ийм үед хэвлэл ер нь яах ёстой вэ?
Би бол одоо хамгийн сүүлийнх нь чиний хөндөж тавьж байгаа дээр санаа зовоод байна. Оюу Толгой дээр бид нарт орж байгаа тактик, хэлэлцээр бүгдийг задлаад хаячихлаа шүү дээ. Мөн тэнд өмнө ажиллаж байсан 2 хүнийг шүгэл үлээлгээд өөрсдийнх нь хийснийг манай Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллуулж байгаад бүгдийг нь задалсан. Энэ нэг арваны нэг их наяд төгрөгийг Оюу Толгойн рояалтигийн татварын маргаантай холбоотойгоор хуулиар урьдчилж авдаг юм. Ерөнхий сайд Оюу Толгой рояалти төлчихлөө гээд байгаа юм. Маргаан явж байгаа ч гэсэн төлөх хуулийн хугацаатай. Хуулиараа тэгээд баталчихсан. Энэ арбитр дээр байгаа юм чинь буруугаар эргэх юм бол бид нар буцааж төлнө шүү дээ.
Тэгээд шоудаад улс орноороо сэглэж тоглоод, 2 улсын Засгийн газрууд хооронд явуулсан гэрээ хэлэлцээрүүдийг хулгайч гэнэ үү, ийм зүйл болгож дэвэргээд одоо энэ гадаад харилцааны ийм геополитик болон бусад нөхцөл байдал амаргүй байхад ингэж өөрсдийн явцуу эрх, улс төрийн зорилгоор ингэж болдог юм уу, би сайн мэдэхгүй байна.
-2020 билүү, 2021 он билүү, татварын маргаан гараад акт тавихад нь манай дундын дансанд татварын мөнгө орж ирсэн шүү дээ. Тэрийг ковидын үед 300 мянган төгрөг тараагдсан.
Нарийн яривал хууль, татварын багц хууль батлагдаад, зэрэгцээд бид нар бас захиргааны ерөнхий хуульд Х.Нямбаатар сайдын үед хууль санаачлаад, үүнийг дагаад захиргааны хэрэг шүүх шийдвэрлэх хууль оруулсан юм. Энэ оруулсан хууль юу вэ гэхээр арбитрын татвартай холбоотойгоор арбитрын маргаан үүсвэл энэ Монгол Улсын шүүх дээр явж байгаа захиргааны маргаан, тэр дундаа татварын маргаан зогсоно шүү гэдгийг түдгэлзүүлнэ гэсэн байсан юм.
Бид нийтийн эрх ашгийн төлөө бол зогсож болохгүй, тэгэхээр бид арбитрын шийдвэрийг хүлээлгүйгээр энэ захиргааны маргаан буюу татвартай холбоотой маргаан шийдэгдэх ёстой гэдэг хуулийг хийе гэсэн. Оюу Толгой сандраад ЦЭЦ-д хүртэл хандсан шүү дээ. Тэгээд төлөхөөс өөр аргагүй болоод, бүр захиргааны шүүх энэ хэргүүдийг нь түдгэлзүүлчихсэн гэсэн хэргүүдийг шийдээд ингэж яваад Монгол Улсын эрх ашгийн төлөө явсан байхгүй юу. Бид хэд энэ хууль эрх зүйн гаргалгаа боллоо, одоо энэ тактикуудыг энд хэрэглэж Монгол Улсын эрх ашгийг бас хамгаалах, Монгол Улсын нэр дээр бичигдээд байгаа 2.3 тэрбум долларыг тэглэх гээд.
Тэгээд энэ Лондоны одоо арбитр дээр явж байгаа татварын болон бусад маргаан дээр 12 асуудал байгаа. Энэ асуудлуудыг эвийн журмаар шийдэж болохыг шийдье гээд 9 асуудлыг тохирох хэмжээнд очоод, нэг 3-н асуудал байсан, гэх зэргээр хэлэлцээрүүдийг ч явуулж байсан. Татварын арбитрыг нь гаргаж хаялгүй явж байсан.
–Одоо татварын маргаан жил дамнаад л үргэлжлээд яваад байгаа. Тэр хэзээ шийдэгдэх юм?
Тэгээд хууль зүй дотоод хэргийн сайд гэдэг бол Монгол улсын бас арбитрт дуудагдаж байгаа энэ асуудалд төлөөлж тэр ажлыг хариуцаж зохион байгуулдаг хүн ийм болчимгүй ийм олон зүйлүүдийг ярьж байна. Энийг дараа нь үр дагавар хариуцлагыг нь хэн ч хүлээхгүй байх л даа. Би бол одоо энэнд их болгоомжлолтой хэцүү байгаа. Тэгээд одоо бас яагаад ингээд байдаг юм бол гэдгийг сайн мэдэхгүй. Тэгээд та бас сэтгүүлчдийг тэгсэн л гэж байна. Тэрийг би бас сайн мэдэхгүй юм. Ямар байдалтай та нартай харьцдагийг би мэдэхгүй. Баримт байдаг бол гаргаад тавьчих хэрэгтэй. Тийм л зүйл байгаа. Одоо яахав тэгээд л. Би ямар хүний цээж, тархинд нь орж өөрөөр нь сэтгэж бодож үзсэн биш би сайн мэдэхгүй юм үнэнээ хэлэхэд.
-Арбитрын маргаан дээр өөр болчимгүй үйлдэл нь өөр ямар асуудлыг хэлж байна?
2.3 тэрбум долларыг тэглүүлэх асуудлыг хуулийн форум бүслээд авбал үнийн дүнгийн тэдэн хувь гээд ярина. 2.3 тэрбум доллар шүү. Энэ хэдэн их наяд төгрөг вэ? Энэ бол тактикийн хувьд зөв ашигласан байна. Тэнд ажиллаж байсан, асуудлыг мэддэг. Энэ нь Оюу толгойн менежментийн алдаанаас болсон байна, техникийн нөхцөлөөс болоогүй байна гэдгийг ярьж шүгэл үлээдэг ийм хүмүүсийг Монгол Улсын талд элсүүлээд шүгэл үлээлгээд бид давуу ажиллаж хожиж гарж байхад тэрийг буруу мушгиад. Тэр хүмүүс Монголын талаар цаашдаа янз бүрийн юм ярих юм уу, хамгаалж ярьж явж чадах юм уу ийм зүйл болж байна.
-2021 онд ярьж байсан Оюу толгойн талаар статистик ярьж байсныг хэлж байна уу?
Тэр л юм шиг байгаа юм. Зарим нууц юмтай би танилцахгүй. Би хэлэлцээрийн нарийн бичгийн дарга хэлэлцээрийг ахалж байсан Х. Нямбаатар дарга, манай Солонго дэд сайд арбитрыг хариуцаад явж байсан. Манай яамнаас өөр хариуцах хүн байхгүй. Бид нар Оюу толгой, Харбин, ганц мод гашуун сухайтын хилийн холболт, авиалгалтай тэмцэх, шүгэл үлээх тэднийг олж ирэх бас хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалж дотоодын үүсчихсэн байгаа нөхцөлүүдийг хамгаалах, нийтийн мэдээллийн ил тод буй цахим багц зүйлийг гаргаж мэдээллийг ил тод байлгах гээд бүгдийг нэгэн цаг үед хийсэн. Засгийн газрыг огцруулах хуралдаан нь үндсэн хууль зөрчсөн гэж үндсэн хуулийн ЦЭЦ шийдвэрээ гаргаад УИХ гишүүн Булгантуяа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар яриад байгаа.


-Хуульч хүний хувьд асуухад ямар байр суурьтай байгаа вэ?
УИХ-ын дотоод зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотойгоор ЦЭЦ орох эрхгүй. ЦЭЦ маш том үндсэн хуулийн зарчим алдагдуулсан. УИХ-ын шийдвэр гарсаны дараа ЦЭЦ-ийн хяналт эхлэдэг. Гомдол мэдээлэл, хүсэлтээр. Гэтэл шийдвэр 20нд гарлуу даа тэгэхэд 16нд ЦЭЦ хэрэг үүсгэсэн. Бүх юм зохион байгуулалттай харагдаж байна. Энэ нь цагаан дээр хараар үйлдсэн баримт. Бүх энэ зүйлийнхээ яридаг юмныхаа эсрэг зүйлүүдийг ЦЭЦ-ийн гишүүд маань хийсэн.
-Та 2022онд жижиг таван толгойн Бээтээр ажиллаж байсан тухайн үед хэдэн төгрөгөөр ажиллаж байсан бэ?
Хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр гаргасан тухайн үед долоон сая төгрөг авдаг байсан. Би зургаан сар ажилласан яг зургаан сарын хугацаатай томилогдсон байсан. Очоод эрдэнэс таван толгойтой холбоотой мөрөгцийг алга болгосон шүү дээ. Тухайн үед та нар санаж байвал мөргөцөг шатаад алга болцон гэж ярьдаг байсан. Тэр мөрөгцөгийн асуудлыг шийдээд эрдэнэс таван толгой төлөх ёстой байсан дөчин найман тэрбум төгрөгийг шийдээд таван толгойн засаглалын асуудлыг сайжруулаад тендерийн хуулиар явдаг байсан. Тендерийн хуулийг нь мөрдүүлээд анх удаа бүх худалдан авах ажиллагаанууд нь тендерийн хуульд мөрдүүлж шилэн дансанд бүх мэдээлэл нь ордог болгосон. Ядаж нэг механикч томилдог шарын голын уурхайд ажиллаж байсан нэг залууг авчирч байсан санагдаж байна.
Тэр залуу ирэхэд тос масолыг солих үйл ажиллагаа дээр гэхэд л хагас жилийн байдлаар таван тэрбум төгрөг хэмнэгдэж байсан. Зүгээр л утсаар яриад хотоос очиж бүх машинуудын тос масолыг нь сольдог байсан гээд л бод. Тийм үрэлгэн байсан. Энэ нь одоо эргээд орон нутгийн өмчит компани юм. Ийм л зүйлүүд байсан уурхай дээр хөдөлмөр аюулгүй байдлын тал дээр би мэргэжлийн уул уурхайн яамнаас хоёр хүн авч очсон тэр хоёр нэлээд сайн хийсэн. Сүүлд хүмүүсээс сонсоход таван толгойн дээр сэглээд хөрөөний ир шиг олборлодог байсан бол одоо бүгдийг нь тэгшлээд явсан ийм зүйлүүд сайжирсан шүү. Уул уурхай дээр нэг тээврийн машин нүүрс ачаад гарахад зуун тавин мянган төгрөг хураагаад зогсож байдаг орон нутгийн хулигаанууд байдаг шүү дээ.
Би тэдэн дээр очиж та нар эндээс холдохгүй бол зохих арга хэмжээг нь авна шүү гээд л нүүрс ачдаг талбай дээр үзээд л зогсож байлаа. Би ийм зүйлүүдийг нь арилгасан. Зургаан сар ажилдаа засгийн газарт тайлангаа тавьсан би дахиж цаашаа сунгаж ажиллах шаардлагагүй байх гэж хүсэлтээ өгсөн. Миний дэвшүүлсэн санаа бол уул уурхайн асуудал дээр бол орон нутгийн өмч үүнийг хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалт мэтийг зөв зарлах хэрэгтэй байна. Бүгдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулж шийдвэрлэсэн. Нэгдүгээрт жижиг таван толгой маань онцлогтой хөрөнгийн бирж дээр гарчихсан маш олон хувьцаа эзэмшигчтэй хоёрдугаарт орон нутаг оролцоотой би хэдийгээр Бээт гэж очиж байгаа боловч бүх зүйлүүдийг нь төлөөлөн удирдах зөвлөлөөр нь оруулж шийдүүлж тендер худалдан авалтыг нь зарлая гэж шийдүүлсэн ийм зүйлсийг хийсэн.
-Одоо хяналтыг хэн тавьж байгаа вэ, ийм алдаанууд давтагдахгүй байх баталгаа байгаа юу?
Би сайн мэдэхгүй. Надад тухайн үед шинэ зүйл байсан төрийн өмчит орон нутгийн өмчит компани бол тендерийн хуулийг барих ёстой. Хөрс болдог компаниудтай гэрээ хийчихдэг бэлнээр өгч авдаг ч гэдэг юм уу эдгээрийг бүгдийг нь зогсоогоод тендерүүдээ хоёр багц болгоод тендер зарлаж уурхайн өөрийн эзэмшлийн тракторуудын гинж нь тасраад зэврээд хэвтсэн тоодоггүй ийм л байсан. Яг үнэндээ аж ахуйн юмнуудыг яг л хуулийг нь ингэж хийх ёстой юм байна гэдгийг биедээ мэдрээд ирсэн.
–Хуулиараа шийдэж өөрчилсөн юм байдаг уу?
Хуулийг нь Х.Нямбаатар даргын үед төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн компанийн тухай хууль өргөн бариад хэлэлцэхгүй байсаар 2024 онд шинэ парламент гараад бүх хууль буцсан шүү дээ. Засгийн газрын хэрэг эрхлэх дарга Учрал ажиллаж байгаад өргөн барьсан энэ хуулийг би ажлын хэсэгт нь байгаа ажлын хэсгийг Үүрийнтуяа гишүүн ахалж байна. Энэ хууль нь хоёр багц хууль байгаа нийтийн өмчийн тухай хууль үүнийг О.Номинчимэг гишүүн ерөнхийдөө зохицуулж байгаа би төрийн болон орон нутгийн өмчит компани хуулиудыг цэгцлээд буцаагаад том ажлын хэсэгтээ танилцуулна гээд явж байна.
Энэ асуудал шийдэгдэхгүй бол улс төрийн намын санхүүжилт ч бохирдоно төрийн өмчийг дагасан нүүрсний хулгайтай холбоотой асуудлууд шийдэгдэхгүй. Манай улс төрийн том ах нарын зодоон нь энэ хавьцаа л байгаа шүү дээ. Энийгээ л шийдэх ёстой.
-Тэгээд л хуулийн төслийг нь шийдэхгүй хойшлуулаад байдаг юм уу?
Одоо явж л байна батлагдаасай гэсэн хүлээлттэй байна.
-Сүүлийн асуулт маань Х.Нямбаатар дарга Э.Бат-Амгалан гишүүн хоёр нэлээд ширүүхэн дайтаад байна. Нэг сарын хугацаа үргэлжиллээ. Х.Нямбаатар дарга нийслэлийн монгол ардын намын даргаа авч үлдэж чадах уу?
Одоо хийж байгаа шүү дээ. Аливаа нэг институтийн эрх мэдэл шилжих гэдэг. Энэ зүйл дүрэм журмын дагуу явна шүү дээ. Нийслэлийн намын бүтцийн байгууллага хурал хийнэ. Тэр гишүүдийг үгүйсгээд дарга чиглүүлээд солигд гэдэг шиг тийм юм байж болохгүй. Зарим намын асуудал байдаг бол намынхаа “ринг” дээр үзэхгүй бол болохгүй. Зарим зүйл дээр зохистой л байх ёстой. Би бол зарим талаараа гайхсан цочирдсон байдалтай л байна. Батлагдсан дүрэм журмыг давж улс төр хийдэг энэ зүйлүүд хэцүү л юм.
Үүний цаана намын олон мянган идэвхтэй дэмжигчдийн асуудал байна. Эргээд Нямбаатар дарга өөрөө энэ нүүрээрээ нийслэлийн намыг тэргүүлж сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж ороод ялсан шүү дээ. Мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явж байх шиг байна.
-Хэрвээ ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль батлагдвал тань дээр үүсээд байгаа кэйс шиг ийм асуудлаас болоод эгүүлэн татна гэсэн үг юм уу?
Миний энэ асуудал бол одоо ч энэ хуулиараа асуудал шүүх шийдвэр ээ гаргавал шийднэ шүү дээ. Тэгэхээр энэ цаанаа өөр юм яваад байна. Яагаад гишүүдийг жагсаалтын жагсаалтын бус нам нь татна энэ зөвхөн манай намын асуудал биш. Энэ нь бусад жижиг намуудын сонгогдож орж ирсэн хүмүүсийг ийм юмаар дэгээдэж байна. Тэгээд татуулна шүү дээ. Монгол улсын параламинтын асуудал түүгээр дамжаад монгол улсын тусгаар тогтнолын асуудал хувь ганц нэг гишүүний карерын ч гэх үү ийм зүйлийн асуудал биш.
Миний асуудал бол одоо ч хуулийн зохицуулалттай. Би хууль шүүхийн байгууллага үнэнг үнэнээр нь тогтоож өгөөсэй гэж бодож байна. Тэр бичлэгийг хараад ард түмэн дүгнэлтээ өгнө биз. Хэвлэлээр их муу муухай нэр зүүж байгаадаа харамсаж байна. Тэр бичлэгийг ил гаргая гэсэн ч хэрэгт авагдсан учраас надад гаргах эрх байхгүй.







