Нийгмийн эрүүл мэндэд гамшиг дагуулах тамхины автомат машин

Осака хотын төвд газар доороос аварга том ган хоолой гарч иржээ
Өнгөрсөн лхагва гарагт Японы Осака хотын авто замын доороос аварга том ган хоолой гарч иржээ. Газар доороос гэнэт 5 м диаметртэй, 13 м өндөр ган хоолой гарч ирснийг Японы нийгмийн сүлжээ хэрэглэгчид төрөл бүрийн “онол”-оор тайлбарлахыг оролджээ.
Зарим нь уг ган хоолой нь Годзиллагийн усан доор амьсгалахдаа ашигладаг гуурс эсвэл газар доор амьдардаг мангасын шүдний чигчлүүр хэмээн хошигножээ. Уг явдлаас болж хохирсон хүн байхгүй байгаа ажээ. Осака хотын удирдлагууд ган хоолой гарч ирсэн авто замын хэсгийг хаажээ.






