Нийгмийн эрүүл мэндэд гамшиг дагуулах тамхины автомат машин

Байгалийн хийн нийлүүлэлт доголдсоноос болж Энэтхэгт хоолны газрууд хаалгаа барихад хүрээд байна
АНУ, Израил болон Иран хоорондын дайнаас болж газрын тос болон байгалийн хий тээвэрлэлтийн гол замуудын нэг Ормузын хоолойн хөдөлгөөн зогссоны улмаас Энэтхэгт шингэрүүлсэн шатдаг хийн түгээлт доголдож, хоолны газрууд хаалгаа барихад хүрчээ.
Хоолны газар ажиллуулдаг иргэд Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа сүүлийн өдрүүдэд аж ахуйн зориулалттай хийн нийлүүлэлт зогссон учир нөхцөл байдал хүндэрчээ. Үүний улмаас зарим нь меню дээрх хоолнуудаа цөөлөхөд, нөгөө хэсэг нь хоолны газраа хаахад хүрсэн талаараа ярьжээ.






