Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр болжээ

Ким Жон Ун охинтойгоо хамт зэвсгийн үйлдвэрт зочилж, буудлага үйлджээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охиныхоо хамт гар буу, бууны сумны үйлдвэрт зочлох үеэрээ гар буугаар буудаж буй гэрэл зургийг Хойд Солонгосын төрийн өмчит мэдээллийн агентлаг нийтэлжээ. Ким Жон Ун өнгөрсөн жилээс хойш охиноо гадаад дотоодын бүхий л чухал арга хэмжээнүүдэд дагуулж явах болсныг Хойд Солонгосын удирдагч дунд охин Ким Жү Эг өөрийн залгамжлагчаар нэрлэж, Кимийн гэр бүлийн 4 дэх үеийн удирдагчийг бэлдэж байж болзошгүй юм гэж таамаглахад хүргээд байгаа билээ.
13 настай гэгдэж буй Ким Жү Э нь хамгийн анх 2022 оны 11-р сард аавтайгаа олон нийтийн өмнө гарч байсан юм.






