Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр болжээ

Өнөөдөр (2026.03.13) нийслэл Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
09:30 ЦАГТ:
- “Худалдаа болон бизнесийн салбар” үйл ажиллагаа Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болно.
10:00 ЦАГТ:
- “Монголын үндэсний шагайн харваа: Түүх, соёл, уламжлал, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хурлын танхимд болно.
11:00 ЦАГТ:
- Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
12:00 ЦАГТ:
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын талаар Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хэвлэлийн хурал хийнэ.
- “Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж буй талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
12:30 ЦАГТ:
- Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын төлөөлөгчид болон намын гишүүд БЗД-ийн төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.






