
Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар мэргэжлийн сэтгэл зүйч, Гэр бүл анхаарлын төвд-Монгол байгууллагын Сэтгэл зүйч Д.Энхжин дараах зөвлөгөөг өгч байна.
– Хүүхэдтэйгээ тухайн өдрийнх нь талаар 15-20 минут ярилц –
Ер нь хүүхдүүддээ эцэг эхчүүд яг сургууль хичээл нь яваад ирлээ 15-20 минут өнөөдөр чамд ямар байв? Сургууль нь ойрын үед чиний сэтгэл санаа хэр байна? Найз нөхөдтэйгээ харилцах харилцаа чинь ямар байна? гээд дандаа чамд ямар байна, ойрд юу болж байна гэх байдлаар сэтгэл санаа мэдрэмжийг нь ойлгоё , сонсъё гэсэн хандлагаар харилцах нь өөрөө чухал байдаг гэсэн үг.
Харин одоо юунаас зайлсхийх хэрэгтэй вэ гэхээр хянаж байгаа, цагдаж байгаа ч гэдэг юм уу гэх ийм хандлага байдлаар харилцахаас аль болох зайлсхий. Харин би чамайг ойлгохыг хүсэж байна, би чамайг сонсохыг хүсэж байна, чи надад бүх зүйлээ хэлж болно.
Би чамайг буруутгахгүй ээ шүүмжлэхгүй ээ гэдэг хандлага байдлаар сонсох нь өөрөө чухал байдаг гэсэн үг.
– Хүүхэд бол өөрөө эцэг эхийн толин тусгал –
Тэгэхээр эцэг эх хоорондоо эв найртай, хоорондоо эерэг харилцаатай байх юм бол хүүхдэд та өөрөө эерэг харилцаагаа харуулж чадна гэсэн үг.
Магадгүй эхнэр нөхрөөсөө болоод хэн нэг нь сэтгэлийн дарамттай байх юм бол хүүхэдтэй та эрүүлээр харилцаж чадах уу?
Тэгэхээр гэр бүлийн харилцаа орчин нь өөрөө эрүүл байж хүүхэд та хоёрын харилцаа танай гэр бүлийн харилцаа өөрөө эерэг байна.
Гэр бүл гэдэг бол өөрөө итгэлцэл, аюулгүй байдлын хамгийн чухал орчин шүү дээ. Тэгэхээр хүн гэртээ хамгийн аюулгүй байх ёстой.
Одоо хүүхэд өөрөө гэр бүлдээ, аав ээжийнхээ хажууд хамгийн аюулгүй, хамгийн өөрийнхөөрөө тухтай байна. Болж байна, болохгүй байна гэх бүх зүйлээ хуваалцдаг тэр орчин нь байх ёстой учраас гэр бүлүүд “манай гэр бүл ийм орчин байж бие биедээ чадаж байна уу? Нөхөр маань чадаж байна уу? Эхнэр маань чадаж байна уу? Хүүхдүүд маань яг энэ орчиндоо байж чадаж байна уу гэдгийг та бүхэн бас анзаараад хэрвээ асуудал байвал шаардлагатай тусламж зөвлөгөөг даруй аваад юун дээрээ ажиллаад анхаарах нь чухал болов уу гэж хэлмээр байна.
Сошиал өөрөө маш аюултай тэгсэн хэр нь бас маш өргөн тархаж байгаа зүйл шүү дээ. Нэгэнт бий болчихсон харамсалтай зүйлүүд их байна л даа. Өнөөдөрхөн бид хэд ажлынхнаараа ярилцаж байгаад хайлт хийгээд үзэхэд шууд маш их бэлгийн дарамт, бэлгийн сэдэл агуулсан тийм аюултай хайлтууд шууд гараад ирж байх жишээний. Энэ нь өөрөө маш хяналтгүй зүйл байгаад байна.
– ЯАГААД? гэж бодсоноо ээж, ааваасаа асууж, ярилцахыг хэлээрэй –
Тэгэхээр энэ дээр эцэг эхчүүд бол ялангуяа бага насан дээр нь яаж анхаарч болох вэ гэхээр хэрвээ чамд ийм дээрэлхэлтийн эсвэл порнографийн ч юм уу зохисгүй бичлэг зүйлүүд гарч ирвэл одоо шууд ээж аавдаа хэлж байгаарай, мэдэгдэж байгаарай.
Тэгээд энэ дээрээ ярилцаж байгаарай. Яагаад гэдэг зүйл дээр нь эцэг эхтэйгээ нээлттэй ярилцаж байгаарай гэсэн байдлаар чиглүүлбэл маш чухал.
Энэ дээр хүүхдүүд яаж байна гэхээр хяналтгүй үзээд байна аа гэхээр энийг ингээд үзэж байгаагаа би ээж аавд хэлчихвэл уурлачихна эсвэл намайг загнана аа гээд өөрөө дангаараа үзээд найз нөхөдтэйгээ хамт үзээд өөр итгэдэг хүнийг дагаад явж байгаа байхгүй юу.
Тэгэхээр хамгийн чухал нь эцэг эхийнхээ хэлдэг тэрийг нь эцэг эх нь ойлгуулаад зөв чиглүүлдэг ийм харилцаа өөрөө чухал байна аа гэсэн үг.
Саяхан болсон явдалд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх нь хаашаа юм. Гэхдээ аливаа эрсдэл хүнд асуудлыг тулгарсан үед бид нар их хөдлөөд байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар хамгийн чухал нь урьдчилсан сэргийлэх нь өөрөө чухал байна.
Одооноос бид нар яаж анхаарах вэ? Хүүхэдтэйгээ яаж харьцах вэ? Хүүхдүүдийнхээ хажууд эцэг эхчүүд хоорондоо бас яаж харилцах вэ? Нүдэн дээр нь эвлэрэх үү? Нүдэн дээр нь харилцаагаа эерэг болгож байгаа, зөрчлөө шийдэж байгаагаа харуулах гэдэг энэ зүйлүүд дээр өөрөө анхаарах нь чухал.
Тэгэхээр бодит байдал үүсэхээр бид нар ингээд сэрэмж авч байна. Би хүүхдэдээ яаж анхаарах вэ манай хүүхдэд бусад хүүхдүүд яаж хандах бол гэсэн айдас болгоомжлол эцэг эхчүүдийн дунд нэлээд их байна шүү дээ.
– Хүүхдэдээ өөрийгөө хамгаалах ур чадвар, ҮГҮЙ гэж хэлж сургаарай –
Эцэг эхчүүддээ зориулаад ямар зөвлөмж хэлмээр байна вэ гэхээр,
Нэгдүгээрт та бүхэн хүүхдүүдээ маш сайн анзаарах хэрэгтэй. Хүүхэд чинь дуугаа хурааж байна уу эсвэл огцом ууртай болж байна уу.
Эсвэл дотогшоо болж байна уу эсвэл маш зөрүүд тэрслэмтгий зан байдлууд аль нь ч гарсан энэ бол нэг дохио байж байдаг. Хичээл сургуульдаа явах дургүй болж байна уу, утас сошиалаа танаас их нууж байна уу гэдэг эдгээр зүйлүүд бол ямар нэгэн дээрэлхэлтэд өртөж байгаа эсвэл өөрөө хийгээд явж байхыг үгүйсгэхгүй ийм дохионууд гэж ойлгож болно.
Тэгээд цаашлаад эцэг эхчүүд хүүхдэдээ маш сайн сонсох анхаарал хандуулж байгаа. Би чиний бүх зүйлийг сонсоход бэлэн. Би чамайг шүүмжлэхгүй ээ, буруутгахгүй ээ гэдэг өнцгөөс өөрөө сонсох нь чухал.
Цаашлаад хүүхдэдээ өөрийгөө хамгаалах ур чадварт нь чиглүүлж өгөх нь өөрөө чухал байдаг. Үгүй гэж хэлэх найз нөхөрлөлийн харилцаанд чи ямар хил хязгаар барих юм. Найз нөхөд чинь чамд юу гэж хандаад байвал чи хэзээ үгүй гэж хэлэх юм бэ гэдэг дээр ур чадварыг нь чиглүүлж өгнө гэсэн үг.
Цаашлаад хамгийн түрүүнд чи хэнд хандах хэрэгтэй юм бэ? Эцэг эхдээ ханд, мэргэжлийн хүнд ханд, багшдаа ханд, найздаа хамгийн их итгэдэг хүндээ ханд гэдэг юм уу ийм чиглүүлэг ур чадваруудыг эцэг эхчүүд маань ч бас чиглүүлж өгөх нь өөрөө чухал байдаг.
Сүүлийн жилүүдэд сургуулиуд маань өөрийн гэсэн сэтгэл зүйчтэй болоод боловсролын сэтгэл зүйч нар гээд бэлтгэгдээд, ажиллаад явж байгаа. Гэхдээ хүрэлцээний хувьд яг тийм хангалттай юу гэдэг дээр бас эргэлзээтэй. Маш олон хүүхдэд нэг сэтгэл зүйч оногдоод явж байх жишээнд байгаа.
Тэгээд сэтгэл зүйч дээр бол ихэвчлэн сургуулийн орчинд бол хүүхдүүд өөрийн хүсэлтээр сэтгэл зүйчид ханддаг. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт сэтгэл зүйчид хандаад мэргэжлийн туслалцаа зөвлөмжийг аваад явдаг байгаа.
– Сургууль, багш, эцэг, эхийн хамтрал үүсгээрэй –
Сургуулийн хамтрал, эцэг эхчүүдийн хамтрал маш чухал. Энэ хамтрал нь өөрөө яагаад чухал вэ гэхээр хүүхдийн орчин өөрөө сургууль дээр байна гэр бүл дээр байна гэдэг 2 чухал орчин хоорондоо нэгдэж байж хүүхдэд сайн нөлөө үзүүлнэ гэж ойлгож болно.
Тэгэхээр багштай нь сайн хамтарч ажиллах, сургуультай нь эцэг эхийн зөвлөлөөрөө дамжуулаад хамтарч одоо хүүхдэд ямар нөлөөллийн сургалт хийж болох вэ?
Зан чанарт нь нөлөөлсөн зан чанарт нь суурилсан, бэлгийн боловсролыг зан чанарт нь суурилсан байдлаар ч гэдэг юм уу? Энэ бүхний цаана дахиад садар самуун, порнографт донтох байдал ч гэдэг юм уу ийм хил хязгаараа мэдэхгүй өсвөр насныхан чинь мэдээлэл тэнцвэртэй авч чадахгүй байгаатай холбоотой олон үр дагаврууд байдаг.
Тэгэхээр энэ дээр сургууль эцэг эх хамтран ажиллах нь маш чухал байна.






