
Ираны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн таван тамирчинд Австрали улс хүмүүнлэгийн виз олгосон гэж мэдээллээ. Тус тамирчид нь шигшээ багийнхаа хамтаар Азийн аваргад оролцохоор Австралид ирээд байсан аж.
Австралийн ерөнхий сайд Энтони Албанез ярихдаа: “Австраличуудын сэтгэл эдгээр зоригтой бүсгүйчүүдийн зовлонг сонсоод хөдөлсөн. Тэд энд аюулгүй. Тэд энд гэртээ байгаа мэт байх хэрэгтэй” гэв.
Азийн аваргын тоглолтын эхэнд Ираны бүсгүйчүүд төрийн дууллаа дуулахаас татгалзсан бөгөөд үүний улмаас эх орондоо эргэн очиход нь дарамт, шахалтад өртөх эрсдэл үүссэн байв.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч сошиал хуудсаараа дамжуулан Ираны тамирчдыг нутаг буцаавал Австрали улс том алдаа хийнэ гэж мэдэгдэж байв. Австралийн ерөнхий сайд Энтони Албанезын багийн бусад гишүүдэд ч туслахад бэлэн гэжээ.






