
Хойд Солонгос, БНХАУ хооронд зорчигч тээврийн галт тэрэг явж эхэлнэ
Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор зогсоод байсан Хойд Солонгос-Хятад хоорондын зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ энэ 7 хоногт сэргэнэ хэмээн Хятад дахь аяллын операторууд мэдэгджээ. 2020 онд ковид-19 цар тахлын тархалтаас сэргийлэх үүднээс хоёр улс хилээ хааснаас болж Хойд Солонгос-Хятад хоорондын зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ зогссон юм.
БНХАУ 2023 онд хилээ бүрэн нээсэн бол Хойд Солонгос улс цар тахлын үеэр тогтоосон хориг хязгаарлалтуудаа дөнгөж өнгөрсөн оны сүүлээс эхлэн цуцалж, эхний ээлжинд ОХУ руу хийх нислэгүүд, галт тэрэгний үйлчилгээгээ сэргээгээд байгаа юм. Хятадын нийслэл Бээжин болон хилийн Дандонь хотод байрлах тур операторууд Хойд Солонгост ажилладаг болон сурдаг хятад иргэд, Хятадад сурч, ажиллаж амьдардаг хойд солонгосчууд улс хоорондын зорчигч тээврийн галт тэрэгний тасалбар худалдан авах боломжтой болсныг мэдэгджээ.
Бээжин нь Пхеньяны хамгийн том түүхэн түнш, уналтад орсон эдийн засгийнх нь гол дэмжигч юм.






