Улирал шилжих үед буюу хаврын улиралд хэрхэн хувцаслах вэ

Увс аймаг, Давст сум Хандгайт багийн “Хүдэн” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 2026.03.11-ний өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь согтуугаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 05:46 цагт ОБГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.






