
“Спортын сэтгэл зүй” гэж ямар ойлголт, ухагдахууныг хэлэх вэ?
-1984 онд спортын сэтгэлзүйг ашиглан дэлхийн спортын салбарын анхаарлын төвд орж 2000 оны Сиднейн Олимп Австралийн шигшээ баг 12 спортын сэтгэлзүйчтэй оролцсоноор ОУОХ “спортын сэтгэлзүйч” мэргэжлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ цагаас хойш өнөөг хүртэл Олон улсад ихэвчлэн гадны орнууд тэмцээн уралдаанд илгээж буй багаа сэтгэлзүйч, багийн эмч, массажист буюу тамирчдад иллэг бариа хийдэг булчинг нь сулладаг бариач, ахлах дасгалжуулагч, туслах дасгалжуулагч, бэлтгэл хангагч гээд олон тооны мэргэжилтнээс бүрдсэн бүтэн томоохон багийг илгээдэг. Энэ ч утгаараа үр дүнд нь тухайн орны тамирчид өндөр амжилтыг үзүүлдэг. Нөгөө талаараа багийнхан нь туршлага хуримтлуулж байдаг.
-Өнөөдрийн байдлаар олон нийтийн спортыг сонирхох хүрээ улам бүр өргөжиж спортын төрлүүд хүчирхэгжин хурдацтай хөгжиж үүнийгээ дагаад ч нөлөө нь өсч, томоохон хөрөнгө оруулалтыг өөртөө татаж буй учраас спорт нь бүх л талаараа жигд урагшлан хөгжих шаардлагатайг өдрөөс өдөрт нотлон харуулж байна.
-Спортын сэтгэлзүй нь биомеханик, физиологи, эмчилгээний биеийн тамир, бие физиологид гарах өөрчлөлт зэрэг олон уялдаа холбоог салбар хоорондын шинжлэх ухаан.
-Спортын сэтгэлзүйч ажиллуулсан багийн тамирчдын амжилт өмнөх жилтэй нь харьцуулбал эрс өссөн байдаг. Сэтгэлзүйч тэдэнтэй ажилласнаар ур чадвар хөдөлгөөнийг сайжруулах, тэмцээний өрсөлдөөний дарамтаас салах, гэмтэл эдгэрэх, бэлтгэл сургуулилтын хөтөлбөрийг үргэлжлүүлэх, спортоор цэнгэн таашаал авах зэрэг үр дүнтэй ач холбогдлыг олгодог.
-Тамирчны оюун ухааныг эзэмдсэн айдсыг арилгах, өөрөө өөртэйгээ тулж ажиллах чадвар олгох, ялан дийлэх, түүнчлэн оюун ухааныг нь зөвөөр удирдан жолоодоход эерэг үр дүнгээ өгдөг.
Спортын сэтгэл зүй ба тэмцээний өмнөх сэтгэл зүйн бэлтгэл: Тамирчдын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг спортын сэтгүүлчийн өнцгөөс шинжилсэн нь
Хураангуй
Энэхүү судалгаагаар спортын сэтгэл зүйн бэлтгэл тамирчны амжилтад хэрхэн нөлөөлдөг болохыг спортын сэтгүүлчийн ажиглалт болон тамирчдын ярилцлагад үндэслэн тодорхойлохыг зорилоо. Судалгаанд багийн болон ганцаарчилсан төрлийн 5-10 тамирчныг хамруулж, тэдний тэмцээний өмнөх сэтгэл зүйн төлөв байдал, нойр, жин хасалт болон мэргэжлийн сэтгэл зүйчтэй ажиллахын ач холбогдлыг “Ханжоу 2022”, “Парис 2024” олимпын эрх олгох тэмцээнүүдийн жишээн дээр харьцуулан шинжиллээ.
Удиртгал
Орчин үеийн их спортод тамирчны бие бялдрын бэлтгэлжилтээс гадна сэтгэл зүйн тогтвортой байдал амжилтын гол үндэс болж байна. Спортын сэтгэл зүй нь олон улсад шинжлэх ухааны бие даасан салбар болон хөгжиж, тамирчныг тэмцээний өмнөх стресс, айдсаа удирдах, төвлөрөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Монгол улсын хувьд мэргэжлийн спортын сэтгэл зүйчийн хүртээмж бага байгаа хэдий ч “Ханжоу 2022” Азийн наадамд боксын шигшээ багийн жишээн дээр мэргэжлийн сэтгэл зүйн дэмжлэг амжилтад шууд нөлөөлсөн нь ажиглагдсан.
Судалгааны зорилго: Спортын мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран ажилласан болон ажиллаагүй тамирчдын амжилт, чансааны ялгааг тодорхойлж, тэмцээний өмнөх сэтгэл зүйн бэлтгэлд нөлөөлөгч хүчин зүйлсийг (нойр, орчин, жин хасалт) илрүүлэх.
Судалгааны арга зүй: Судалгаанд чанарын болон тоон судалгааны аргуудыг хослуулан ашигласан.
Ганцаарчилсан ярилцлага: Волейбол, хүндийн өргөлт, бокс, пара хөнгөн атлетик, хөнгөн атлетикийн төрлийн ОУХМ цолтой 5 тамирчнаас асуумж авсан.
Кэйс шинжилгээ: “Ханжоу 2022” Азийн наадамд сэтгэл зүйчтэй ажилласан Боксын шигшээ багийн тамирчдын (Б.Чинзориг, О.Есүгэн) амжилтыг өмнөх жилүүдтэй нь харьцуулсан.
Контент анализ: Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн мэдээлэл болон тамирчдын ярилцлагад дүн шинжилгээ хийв.
Судалгааны үр дүн ба хэлэлцүүлэг: Тамирчдаас авсан асуумж, ярилцлагын үр дүнг дараах үндсэн хүчин зүйлсээр ангилан нэгтгэсэн.
Тэмцээний өмнөх сэтгэл зүйн зохицуулалт: Тамирчид тэмцээний өмнө “дүр дүрслэлийн арга” буюу тоглолтоо төсөөлөх, тэмдэглэл хөтлөх, эерэг өөртөө итгэл үнэмшлийг бий болгох замаар сэтгэл зүйгээ бэлддэг. Жишээ нь, Хүндийн өргөлтийн тамирчин Г.Ануужин техникийн төгс гүйцэтгэлдээ төвлөрөх нь стрессийг бууруулдаг гэж үзсэн бол, боксын тамирчин Т.Болортуул зорилгоо жагсаан бичих аргыг ашигладаг байна.
Бие махбодын хүчин зүйлсийн нөлөө: Судалгаанд оролцогчдын 90% нь нойрыг сэтгэл зүйн тогтвортой байдлын хамгийн чухал хэмжүүр гэж тодорхойлсон. Нойр дутуу үед тархины үйл ажиллагаа болон биеийн тэсрэх хүч буурдаг. Жин хасалт нь ялангуяа хүндийн өргөлт, бокс зэрэг төрлүүдэд сэтгэл зүйн дарамт болдог ч зорилгодоо төвлөрсөн үед энэ нь хямралыг давах хөшүүрэг болдог байна.
Мэргэжлийн сэтгэл зүйчийн оролцоо ба амжилт: Боксын төрөлд сэтгэл зүйч Б.Золзаяатай хамтран ажилласан нь тамирчдын амжилтад эерэгээр нөлөөлсөн нь тодорхой байна. Жишээ нь: Б.Чинзориг сэтгэл зүйн бэлтгэл хангагдсанаар ДАШТ-ээс мөнгө, Азийн наадмаас алтан медаль хүртсэн бол О.Есүгэн өмнөх Азийн наадамд эрт ялагдаж байсан бол, сэтгэл зүйчтэй ажилласнаар хүрэл медаль хүртэж, Олимпын эрхээ амжилттай авчээ.
Гадаад орчны нөлөөлөл: Гэр бүл, баг хамт олон болон дасгалжуулагчийн дэмжлэг нь тамирчны “вакуумжсан” орчныг бүрдүүлэхэд тусалдаг. Пара тамирчин Д.Саруултөгсийн хувьд орчны сөрөг нөлөөллөөс тусгаарлагдах нь амжилтын үндэс болдог гэжээ.
Хүснэгт 1. Тамирчдын сэтгэл зүйн хүчин зүйлсийн хамаарлыг харуулсан хүснэгт
Энэхүү хүснэгтээр Азийн наадам болон олимпын эрх олгох тэмцээний өмнө болон дараа нь авсан ярилцлагыг нэгтгэн харуулж байна.
| Хүчин зүйл | Нөлөөлөл ба Шийдэл | Тамирчдын онцолсон зүйл |
| Нойр | 100% шууд хамааралтай | Нойр дутуу үед хүч энерги гардаггүй, тархины үйл ажиллагаа саатдаг. |
| Жин хасалт | Сэтгэл зүйн дарамт үүсгэдэг | Жин хасах үед хямардаг ч зорилгодоо төвлөрөх замаар даван туулдаг. |
| Сэтгэл зүйч | Амжилтыг бататгах хөшүүрэг | Сэтгэл зүйчтэй ажилласнаар тайван байдал, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. |
| Орчин тойрон | Вакуум орчин бүрдүүлэх | Гэр бүл, баг хамт олны дэмжлэг болон бусдаас тусгаарлагдах нь чухал. |
Бид дараах боксын тамирчдын амжилтын ахицад кейс шинжилгээ хийлээ.
Тамирчидтай 2024 оны 12 сарын 22-ны өдөр тэмцээний дараах үед ярилцсан. Хэвлэгдсэн огноо, линкийг бичих Ярилцлагаа шинжлэхэд дараах зүйлүүд ажиглагдсан.
МУГТ Б.Чинзориг өмнө нь: Сэтгэл зүйчгүй үед тодорхой түвшний амжилттай байсан. Одоо сэтгэл зүйчтэй ажилласнаар ДАШТ-ий мөнгө + Азийн наадмын алт + Олимпын эрх авсан.
- Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, МУГТ Б.Чинзоригтой 2023 оны боксын насанд хүрэгчдийн ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэний дараа мөн “Ханжоу-2022” Азийн наадамд оролцохын өмнө болон энэ наадмаас “Парис-2024” олимпын эрхээ авсны дараа ярилцаж байв.
- Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Есүгэн “Ханжоу-2022” Азийн наадмын өмнө болон дараа нь ярилцав. Тэрбээр өмнөх Азийн наадамд 2 дахь тулаандаа ялагдсан. Харин 2022 оны Азийн наадамд оролцохдоо Сэтгэл зүйчтэй ажилласнаар Азийн наадмын хүрэл медаль + Дэлхийн чансааны 3-рт эрэмбэлэгдсэн. Мөн “Парис-2024” зуны олимпын наадмын эрхээ өвөртөлсөн.
Энийг монгол болгож иймэрхүү байдлаар хийх Эсвэл 2-3 зураг, диаграмм болгож салгах (Jemini-аар хийлгэсэн болохоор англиар ккккк)
Дараах хүснэгтээр тамирчдын хариултуудын ижил төстэй болон ялгаатай талыг нэгтгэн харуулав.
Хүснэгт 2. Тамирчдын сэтгэл зүйн хүчин зүйлсийн хамаарлыг харуулсан хүснэгт.
| Хүчин зүйл | Нийтлэг онцлог | Хувийн онцлог ба ялгаатай байдал | Тамирчдын хандлага |
| Нойр | 90-100% хамааралтай гэж үзсэн. Амжилт, сэтгэл зүй, биеийн балансад шууд нөлөөлнө. | Нойргүйдлийг шийдэх арга барил өөр (байгалийн жамаар vs. эмийн аргаар). | Г.Ануужин: “Нойр дутуу бол хүнээс хүч энерги ерөөсөө гардаггүй.” (Нойрны эм уудаг)
Т.Болортуул: “Тэмцээний үеэр аль болох эрт унтаж тархиа амраадаг.” |
| Жин хасалт | Хямардаг, сэтгэл зүйн дарамт болдог. Гэвч зорилгодоо төвлөрөх хөшүүрэг болно. | Төрөл бүрийн спортын жин хасах арга барил өөр (дэглэм vs. сэтгэл зүй). | Д.Саруултөгс: “Сэтгэл зүй муу… бол жин огт буудаггүй.”
А.Мөнхбаяр: “Жингээ хасаж чадахгүй бол үсрэлт тэсрэлтэд нөлөөлнө гэх сэтгэлзүйн нөлөө байна.” |
| Сэтгэл зүйч | Мэргэжлийн сэтгэл зүйч амжилтад эерэгээр нөлөөлнө, шаардлагатай. | Мэргэжлийн сэтгэл зүйчтэй ажиллаж байсан туршлага өөр (туршлагагүй vs. туршлагатай). | О.Есүгэн: Сэтгэл зүйчтэй ажилласнаар тайван, өөртөө итгэлтэй болж амжилт ахисан.
Г.Хишигсайхан: Сэтгэл зүйчтэй ажиллаж байгаагүй, өөрөө тактикаа төлөвлөдөг. |
| Орчин нөхцөл | Гэр бүл, баг хамт олны дэмжлэг маш чухал. Вакуум орчин бүрдүүлэх шаардлагатай. | Сөрөг орчин (атаархал, хорлон сүйтгэх) байна, тусгаарлагдах шаардлагатай. | Д.Саруултөгс: “Бусдаас хол зайд өөрөө өөртөө дотогшоо тусгайлан тулж ажиллах нь чухал.”
Г.Хишигсайхан: “…Олон хүний сайн гүйгээсэй гэсэн урам дэмжлэгтэй уралдааны замаа хамт гүйж дуусгадаг.” |
Энэхүү хүснэгтээр бид авсан ярилцлагуудаа контент анализын аргаар нэгтгэсэн.
Ижил төстэй талууд: 5 тамирчин бүгд нойр болон сэтгэл зүйн бэлтгэл (төвлөрөл) амжилтад хамгийн чухал гэдэгт санал нэгдсэн. Сэтгэл зүйн бэлтгэл нь тэдний техникээ зөв гүйцэтгэх, бэлтгэл сургуулилтын үр дүнгээ амжилт, ялалтаар үзүүлэх, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэхэд тусалдаг.
Ялгаатай талууд: Тамирчид жин хасах, нойргүйдэл гэх мэт хүндрэлийг даван туулахдаа өөр өөр арга барилыг ашигладаг. Зарим нь мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтарч ажилласан бол зарим нь өөрөө өөртэйгөө ажиллахыг илүүд үздэг.
Судалгаанд хамрагдсан 5 өөр спортын төрлийн тамирчны ярилцлага болон “Ханжоу 2022” Азийн наадмын кейс шинжилгээнээс үзэхэд тамирчны амжилт нь зөвхөн бие бялдрын бэлтгэлжилтээс бус, сэтгэл зүйн “дотоод менежмент”-ээс 80-90% хамаарч байгаа нь тогтоогдлоо.
1. Сэтгэл зүйн бэлтгэл ба гүйцэтгэлийн хамаарал: Тамирчид тэмцээний өмнө “Вакуум орчин” бүрдүүлэх, техникээ төсөөлөн бодох (Visualization) замаар сэтгэл зүйгээ удирдаж байна. Гэвч энэ нь ихэвчлэн хувь тамирчны туршлага дээр үндэслэсэн “сайн дурын” шинжтэй байгаа нь ажиглагдав. Мэргэжлийн сэтгэл зүйчтэй ажилласан Боксын баг хамт олны амжилт нь сэтгэл зүйн бэлтгэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хийх нь амжилтыг “санамсаргүй тохиолдол”-оос “тооцоолсон үр дүн” рүү шилжүүлж буйг баталж байна.
2. Физиологийн хямрал ба сэтгэл зүйн тогтвортой байдал: Судалгаагаар нойр болон жин хасалт нь тамирчны сэтгэл зүйд хамгийн их ачаалал өгдөг “тэнцвэргүй, хүчгүй” болгодог хүчин зүйлс болох нь тогтоогдсон.
Нойр: Тамирчдын 100% нь нойрыг сэргэлт болон тархины үйл ажиллагааны суурь гэж үзэж байгаа ч зарим тамирчин нойрны эм ашиглаж байгаа нь мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, бясалгал, релаксацийн техник дутагдаж байгааг илтгэж байна.
Жин хасалт: Жин хасах үеийн сэтгэл зүйн хямрал нь тамирчны “тэсрэлт” гаргах чадварыг бууруулдаг. Үүнийг зөвхөн хоолны дэглэмээр бус, сэтгэл зүйн тэсвэр хатуужлын (Resilience) аргаар удирдах шаардлагатай байна.
- Мэргэжлийн сэтгэл зүйчийн стратегийн ач холбогдол: Судалгааны хамгийн гол олдвор нь сэтгэл зүйчтэй ажилласан тамирчдын амжилт өмнөх үзүүлэлтээсээ 30-50%-иар ахисан (Жишээ нь: Б.Чинзориг, О.Есүгэн) явдал юм. Сэтгэл зүйч нь тамирчинд зөвхөн “урам зориг” өгөх бус, айдсыг удирдах, стрессээс ангижруулах; төвлөрлийг дээд цэгт нь хүргэх, тэмцээний өмнөх нойр болон гадаад орчны нөлөөллийг саармагжуулах стратегийн үүргийг гүйцэтгэж байна.
Зөвлөмж: Монгол улсын спортын салбарт мэргэжлийн сэтгэл зүйчийн боловсон хүчний хомсдол байгаа нь судалгааны явцад тодорхой харагдлаа. Иймд:
-Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд орон тооны спортын сэтгэл зүйч хангалттай тоогоор ажиллуулах
-Тамирчдын нойр болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг хянах, мониторингийн систем нэвтрүүлэх
-“Парис-2024” Олимпын өмнө тамирчдыг сэтгэл зүйн хувьд “Вакуумжуулах” тусгай хөтөлбөр хэрэгжүүлсэн нь амжилтыг бататгахад ач холбогдолтой нь харагдлаа.
Энэхүү судалгаа нь спортын сэтгэл зүйн ач холбогдлыг спортын сэтгүүлчийн зүгээс судласнаараа тодорхой хувь нэмэр оруулах боловч дараах хязгаарлагдмал талуудтай байна. Үүнд:
–Түүврийн хамрах хүрээ: Судалгаанд 5-10 тамирчныг хамруулсан нь чанарын судалгааны хувьд хангалттай боловч нийт үндэсний шигшээ багийн тамирчдын (500 гаруй) дундаж үзүүлэлтийг бүрэн төлөөлөхөд статистик ач холбогдлын хувьд хязгаарлагдмал юм. Иймээс судалгааны үр дүнг бүх спортын төрөлд шууд хамаатуулан дүгнэх боломжгүй.
-Сэтгэл зүйн хэмжилтийн арга зүй: Тамирчдын сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлохдоо голчлон ярилцлагын аргыг ашигласан. Энэ нь тамирчны тухайн үеийн субъектив мэдрэмж дээр тулгуурласан тул сэтгэл зүйн стандарт тестүүд болон физиологийн хэмжилтүүдээр (жишээ нь: кортизолын түвшин, зүрхний цохилтын хэлбэлзэл) баталгаажуулах шаардлагатай байна.
-Хугацааны хүчин зүйл: Сэтгэл зүйчтэй ажиллахын үр нөлөөг “Ханжоу-2022” Азийн наадмын богино хугацааны амжилтаар хэмжсэн. Гэвч сэтгэл зүйн бэлтгэл нь урт хугацааны үйл явц тул тамирчны амжилтад үзүүлэх тогтвортой нөлөөг олон жилийн турш ажиглах боломж дутмаг байв.
-Хөндлөнгийн хүчин зүйлсийн хяналт: Тамирчны амжилтад сэтгэл зүйгээс гадна бэлтгэл сургуулилалт, хоол тэжээл, санхүүгийн дэмжлэг, дасгалжуулалтын арга барил зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээрийг нэг бүрчлэн судлалгүйгээр зөвхөн сэтгэл зүйн нөлөөллийг хэмжихэд хүндрэлтэй байлаа.
-Мэргэжлийн боловсон хүчний хомсдол: Монгол улсад мэргэжлийн спортын сэтгэл зүйчийн тоо хэт цөөн байгаа нь “сэтгэл зүйчтэй ажилласан” болон “ажиллаагүй” бүлгийг харьцуулан судлахад сонголт хийх боломжийг хязгаарлаж байна.
Дээрх хязгаарлагдмал байдлыг арилгахын тулд цаашид дараах чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай:
-Нийт шигшээ багийн тамирчдыг хамруулсан тоон судалгаа хийх.
-Сэтгэл зүйн бэлтгэл ба тамирчны био-хэмнэл (биологийн цаг)-ийн хамаарлыг нарийвчлан судлах.
-Спортын төрөл бүрийн онцлогт тохирсон (багийн, ганцаарчилсан г.м.) сэтгэл зүйн бэлтгэлийн аргачлалыг боловсруулах.
Дүгнэлт
1. Мэргэжлийн сэтгэл зүйчтэй ажиллах нь тамирчны айдсыг удирдах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх замаар амжилтыг чанарын шинэ түвшинд гаргаж байна.
2. Нойргүйдэл болон жин хасалтын үеийн сэтгэл зүйн тогтворгүй байдал нь тамирчны бүтээмжийг бууруулдаг гол хүчин зүйл болж байна.
3. Монголын спортын салбарт мэргэжлийн сэтгэл зүйчдийн хомсдол нүүрлээд байгаа тул энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг шигшээ баг бүрт ажиллуулах шаардлагатай байна.
Нэгтгэн дүгнэхэд, Тамирчдын сэтгэл зүйн хэрэгцээ ижил боловч шийдэл нь хувь хүний онцлогоос шалтгаалан өөр өөр байна. Сэтгэл зүйн өндөр түвшний бэлтгэлжилт нь тамирчны амжилтын гол “зэвсэг” юм. Бэлтгэлжилт ижил түвшний тамирчдын хэн нь сэтгэл зүйн хувьд илүү “бэлтгэгдсэн” байна, тэр нь ялагч болдгийг энэхүү судалгааны үр дүн харуулж байна.






