
Калифорни мужийн Лос Анжелес хотод болж буй Actor Awards 2026 шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн стилист Лоу Роач улаан хивсний ёслолын үеэр Access Hollywood нэвтрүүлгийн хөтлөгчид өгсөн ярилцлагадаа жүжигчин Том Холланд, Зендая нар хэдийн хуримаа хийсэн талаар мэдэгджээ.
Access Hollywood-н хөтлөгчийн зүгээс “Үнэн үү?” гэж лавласанд Зендаятай олон жилийн турш ажиллаж буй Лоу Роач, “Туйлын үнэн!” хэмээн инээмсэглэн хариулсан байна.
2025 оны 1-р сард болсон Golden Globes Awards шагнал гардуулах ёслолд Зендая зүүн гарынхаа ядам хуруунд очир эрдэнийн шигтгээтэй бөгж зүүж ирснээр “Хүн-Аалз” киноны гол дүрүүд болох Том Холланд, Зендая нар сүй тавьсан байж болзошгүй гэсэн цуурхал анх гарсан юм.

Том, Зендая хоёр 2016 онд “Spider-Man: Homecoming” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2017 оноос эхлэн Америкийн хэвлэлүүд Том, Зендая хоёрыг дотносож, үерхэж эхэлсэн тухай бичиж эхэлсэн билээ. 2021 онд Том, Зендая хоёрын машин дотор үнсэлцэж буй зураг ил болсноор тэдний хоорондоо үерхэж байгаа гэсэн цуурхал нь үнэн болох нь батлагдсан юм.
Эх сурвалж: https://people.com/






