Г.Занданшатар: Залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

АНУ болон Израилын зэвсэгт хүчнийхэн цэргийн хамтарсан ажиллагааны үр дүнд Ираны Дээд удирдагч Али Хаменеиг хөнөөж чадсан нь АНУ-ын Тагнуулын төв газар болон Израилын Тагнуулын алба Ираны Дээд удирдагч агсан Али Хаменеин алхам бүрийг олон сарын турш ажигласны үр дүн аж.
Тэд Али Хаменеин хаана амьдардаг, хэнтэй уулздаг, хэрхэн харилцдаг, халдлагын үед хаана нуугддаг зэргийг нь олон сарын турш судалжээ. Түүнээс гадна тагнуулынхан Ираны улс төрийн болон цэргийн өндөр албан тушаалтнуудыг мөшгин, чагнаж байжээ.
Тагнуулынхан Ираны Дээд удирдагч Али Хаменеи өдрийн цагаар халдлагад өртөхгүй гэж итгэн сонор сэрэмж нь буурдаг байсныг олж тогтоосноос гадна Али Хаменеи бямба гарагийн өглөө ойрын түншүүдтэйгээ Тегеран дахь Ираны Дээд удирдагчийн өргөө, Ираны Ерөнхийлөгчийн болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн оффис байрлах цогцолборт уулзалт төлөвлөсөн байсныг тогтоосноор Вашингтон, Тегеран хоёрт цэргийн ажиллагаагаа эхлүүлэх боломж гарч ирсэн байна.
АНУ, Израил хоёр шөнийн цагт төлөвлөсөн байсан цэргийн хамтын ажиллагаагаа өдрийн цагт шилжүүлснээр өнгөрсөн бямба гарагийн өглөөний 6 цагт Израилын байлдааны онгоцнууд нисэх хүчний баазаас хөөрчээ. The Wall Street Journal сонинд бичсэнээр Израилын байлдааны онгоцнууд Али Хаменеин өргөөг 30 удаа бөмбөгджээ.






