
Энэ оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд Итали Улсын Милан, Кортина хотод болох өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг, Ц.Дашдорж, Б.Ганболд нар оролцохоор болжээ.
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд нь өвлийн олимпын наадамд хамгийн олон удаа оролцсон монголын цаначин гэдгээрээ онцлог.
Харин Ц.Дашдорж олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, 2026 оны наадмын эрхээ албан ёсоор баталгаажуулаад байгаа тамирчдын нэг аж. Тэрбээр чансааны оноогоо ахиулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсээр байна.
Мөн Б.Цэрэнпунцаг нь шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, ирэх наадамд Монголын багийн хүчийг нэмэгдүүлэхээр бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа аж.
“Милан-Кортина 2026” наадам нь монголын пара цанын спортын хөгжил, тамирчдын олон улсад өрсөлдөх чадварыг дахин сорих чухал тэмцээн болох бөгөөд шигшээ багийн тамирчид амжилтаа ахиулах зорилготой юм байна.
М.Солонго






