
Ираны Исламын Хувьсгалт Гвардийн корпус Ираны Дээд удирдагч Али Хаменеи Израил, АНУ-ын агаарын цохилтын улмаас амь үрэгдсэнтэй холбоотойгоор дээрх хоёр улсыг чиглэсэн Ираны түүхэн дэх хамгийн ширүүн сөрөг давшилтыг эхлүүлэх болно хэмээн мэдэгджээ.
Исламын Хувьсгалт Гвардийн корпусаас гаргасан мэдэгдэлд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн том сөрөг довтолгоог Америкийн террористуудын эзэлсэн газар нутаг болон цэргийн баазуудад явуулах болно гэжээ.
Ираны засгийн газар АНУ, Израилын үйлдсэн гэмт хэрэг хариугүй үлдэхгүй гэсэн бол Ираны батлан хамгаалахын болон аюулгүй байдлын стратегийг боловсруулагч Үндэсний Аюулгүй байдал зөвлөл АНУ-Израилын цохилтууд нь “дарангуйлагчдын эсрэг томоохон бослого хөдөлгөөний эхлэл” болж, Иран болон Ираны түнш орнуудыг илүү хатуужил, тэсвэр тэвчээртэй, тууштай болгоно хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: CNN






