
Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ираны Дээд удирдагч Али Хаменеи нас барсан тухай мэдээлж эхэлжээ. Ингэснээр АНУ болон Израилын зүгээс Али Хаменеи нь АНУ-Израилын Иранд үзүүлсэн цохилтын үр дүнд нас барсан гэж мэдэгдсэнийг бататгаж байна.
Вашингтон, Тегеран хоёр өнгөрсөн бямба гарагаас эхлэн Ираны зэвсэгт хүчний болон цөмийн объектуудад агаараас цохилт үзүүлж эхэлсэн ба АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уг цэргийн ажиллагаа нь Тегераны засгийн газрыг унагах зорилготой хэмээн мэдэгдсэн билээ.
Ерөнхийлөгч Д.Трампын нийгмийн сүлжээндээ бичсэнээр түүхэн дэх хамгийн муу хүн болох Али Хаменеи нас барсан нь Ираны ард түмэнд улсаа эргүүлэн авах томоохон боломжийг олгож байгаа аж. Тэрээр АНУ-ын Иранд явуулж буй цэргийн ажиллагаа 7 хоног эсвэл Ойрх Дорнод цаашлаад дэлхийд энх тайван тогтох хүртэл үргэлжлэх болно гэжээ.
Ираны зүгээс бүс нутаг дахь АНУ болон Израилын цэргийн баазуудад хариу цохилт үзүүлж, агаарын тээврийн хөдөлгөөн, газрын тосны нийлүүлэлт доголдоход хүргээд байна.
Дээд удирдагч Али Хаменеи нас барсантай холбогдуулан Иран улсын эрх баригчид 40 хоногийн гашуудал зарлажээ.
Эх сурвалж: CNN







алуулсан гээч