
Хоёрдугаар сарын 26-нд бүх кино театруудаар нээлтээ хийх “Нийгмийн дайсан” уран сайхны киноны тийзер үзэгчдийн анхаарлыг татаж эхэллээ.
Тус кино нь өнөөгийн бодит нийгэм болон сошиал орчин зэрэгцэн оршиж буй эмзэг, хурц асуудлуудыг уран сайхны хэлээр зоригтойгоор харуулснаараа онцлог болж байна.
Бидний өдөр тутмын амьдрал, нийгмийн сүлжээнд өрнөх шүүлт, буруутгал, нэр хүндийн уналт, босолт гээд бүхий л үйл явдал өнөөдрийн нийгэмд салшгүй холбоотой болсон. Харин “Нийгмийн дайсан” кино эдгээр сөрөг урсгал дунд үнэн, ухамсар, хүний сонголт ямар үнэ цэнтэй вэ гэдгийг сануулж,


“Үнэнээ хэлсэн хүн амьдрах боломжтой юу?”
гэсэн асуултыг үзэгчдээс асууна.








