Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тус мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 677 вагон байна.
Тодруулбал:
– АИ-92 автобензин – 262 вагон буюу 15720 тонн
– АИ-95 автобензин – 13 вагон буюу 780 тонн
– Дизель түлш – 385 вагон буюу 23100 тонн
– ТС-1 онгоцны түлш – 8 вагон буюу 480 тонн
– Шингэрүүлсэн шатдаг хий – 9 вагон тус тус байна. Мөн буух өртөөдөөр авч үзвэл,
Толгойт өртөө:
– АИ-92 автобензин -118 вагон
– АИ-95 автобензин -11 вагон
– Дизель түлш – 140 вагон
– ТС-1 -8 вагон шингэрүүлсэн шатдаг хий -9 вагон
Рашаант өртөө:
– АИ-92 автобензин – 13 вагон
– Дизель түлш – 25 вагон
Улаанбаатар өртөө:
– АИ-92 автобензин – 36 вагон
– Дизель түлш – 38 вагон
Эрдэнэт өртөө:
– АИ-92 автобензин – 21 вагон
– Дизель түлш – 34 вагон
Дархан өртөө:
– АИ-92 автобензин – 7 вагон
– Дизель түлш – 16 вагон
Чойр өртөө:
– АИ-92 автобензин – 3 вагон
– Дизель түлш -32 вагон
Сайншанд өртөө:
– Дизель түлш – 3 вагон тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 64 вагон АИ-92 автобензин, 97 вагон дизель түлш, 2 вагон Аи-95 автобензин явж байна.
2026 оны 01 дүгээр сарын 01-26-ны өдрийг хүртэл төмөр зам болон автозамын боомтуудаар нийт 220,056 тонн шатахуун импортолжээ. Үүнийг задалбал, 94183 тонн АИ-92 автобензин, 2589 тонн АИ-95 автобензин, 122268 тонн дизель түлш, 1016 тонн ТС-1 онгоцны түлш тус тус орж иржээ. Тодруулбал,
Сүхбаатар боомтоор,
– АИ-92 автобензин – 1325 вагон буюу 79974 тонн
– АИ-95 автобензин – 41 вагон буюу 2589 тонн
– Дизель түлш – 1881 вагон буюу 117493 тонн
– ТС-1 онгоцны түлш – 17 вагон буюу 1016 тонн
Эрээнцав боомт
– АИ-92 автобензин – 2911 тонн
– Дизель түлш – 2235 тонн
Цагааннуур боомт
– АИ-92 автобензин – 2675 тонн
– Дизель түлш – 2540 тонн
Боршоо боомт
– АИ-92 автобензин – 2023 тонн
Замын-Үүд боомт
– АИ-92 автобензин 113 вагон буюу 6600 тонн тус тус импортолжээ.







