
Энэ сарын 24-нд АНУ-ын Миннеаполис хотод Цагаачлал, Гаалийн албаныхан дахин нэг хүнийг буудан хөнөөсөн байна.
Миннесота мужийн сенаторуудын мэдээлснээр Цагаачлал, Гаалийн албаны албан хаагчдын гарт амиа алдсан эрэгтэй нь АНУ-ын иргэн, эрчимт эмчилгээний тасагт сувилагчаар ажилладаг, 37 настай Алекс Претти байсан аж.
Энэ сарын эхээр Миннеаполис хотод ажиллаж буй Цагаачлал, Гаалийн албаны ажилтан АНУ-ын иргэн, 37 настай Рене Гүүд нэртэй эмэгтэйг буудан хөнөөсөн нь олныг бухимдуулсан билээ.
АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын сайд Кристи Ноэм хохирогч нь биедээ гар буутай явж байсан хэмээн, Цагаачлал, Гаалийн албаны албан хаагчдын зүгээс түүний бууг хурааж авахыг оролдоход тэрээр албан хаагчдын эсрэг түрэмгий үйлдэл үзүүлсэн тул Цагаачлал, Гаалийн албаны албан хаагчид биеэ хамгаалахын тулд галт зэвсэг ашигласан хэмээн мэдээлснийг Миннесота мужийн захирагч Тим Уолц няцааж, “ямар ч утгагүй, худал” мэдээлэл хэмээн, Миннеаполис хотод явагдаж буй Цагаачлал, Гаалийн албаны ажиллагааг даруй зогсоохыг шаарджээ.
Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Миннеаполис хотын дарга болон Миннесота мужийн захирагч Тим Уолц нарыг “бослого үймээн”-д турхирч байна хэмээн буруушаажээ.
Эх сурвалж: BBC News






