
Энэ бол сэтгүүлч Б.Баянжавзан. Түүний гарын хуушуурыг очиж идэхээр Улаанбаатараас Завханы Их-Уул сум руу хүлгийн жолоо залах тухай бодож байв. “Их-Уулын Далан давхар хуушуур” хэмээх нэрийг брэнд болгож чадсан тэрбээр саяхнаас Улаанбаатарын хэрэглэгчдэдээ ойртон иржээ.
Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн урд байрлах BID center-ын нэг давхарт байрлах “Crescita caffe & beer house”-т зөвхөн бямба гарагт “Их-Уулын Далан давхар хуушуур”-аа гаргаж байна.
Тэрбээр Б.Хонгорзул, Б.Эмүүжин гэх оюутан дүү нартайгаа хамтран хуушуураа хийж байгаа бөгөөд та 99436770 дугаарт залгаж, урьдчилсан захиалга өгч очоорой.
“Их-Уулын Далан давхар хуушуур” нь ойролцоогоор 18 см урт, 15 см өргөн. Хуушуураа өөрсдийн бэлтгэсэн сарлагийн шар тосонд хайрдаг гэнэ.

Ташрамд сонирхуулахад, Б.Баянжавзан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Далан давхар хуушуур” нэршлийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээгээ хүлээн авсан юм.






