
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё үргэлжилж байна.
Башёгийн найм өдрийн барилдааныг Японы Цог Жавхлант Эзэн хаан, хатан, Айко гүнжийн хамт “Кокүгикан” ордонд ирж үзсэн. Японд Эзэн хаан сумо үзнэ гэдэг нь улс орон энх амгалан байгаагийн шинж гэж үздэг байна. Эзэн хаан хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сарын тэмцээний 11 дэх өдөр сүмо үзсэн аж.
Тэгвэл маргааш нь буюу ес дэх өдрийн барилдаанд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн хамгийн түрүүнд качигоши хийлээ. Ингэснээр тэр ганцаараа найман даваатай башёг тэргүүлж байна. Түүний хувьд өчигдөр Үраг давснаар ийнхүү тавин хувийн амжилтдаа хүрэв. Есөн өдрийн дараах байдлаар манай сумочдоос макүүчид Киришима Б.Лхагвасүрэнд найман даваатай, Санданмэ зиндаанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох, Жонокүчид Асахифүжи Б.Очирсайхан нар өвдөг шороодоогүй таван даваатай башёг тэргүүлж байна.
Өчигдөр Хоошёорюү С.Бямбасүрэн маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Атамифүжид өвдөг шороодсон. Тэгвэл Атамифүжигийн хувьд анх удаагаа ёкозүна цолтныг ялжээ. Тэрбээр сүмогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн шавь бөгөөд ялсан барилдааныхаа бооцооны мөнгийг дэвжээнийхээ эзэн, багш ояката Исэгахама буюу ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд бэлэглэсэн байна.
Есөн өдрийн дараа Монголын сумочид ямар амжилттай явааг танилцуулъя.
Макүүчи
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн 6-3
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 8-1
М-5 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-6
М-6 Оонокацү Б.Чойжилсүрэн 3-6
М-7 Оошёома П.Дэлгэрбаяр 5-4
М-9 Роога А.Амарсанаа 3-6
М-11 Чиёошёома Г.Мөнхсайхан 3-6
М-17 Асахакүрюү Р.Жамъянтогтох 5-4
Жюүрёо
З-5 Тамашёохо Э.Энхманлай 4-5
Б-12 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5-4
Б-13 Дэванорюү Т.Тэмүүлэн 6-3
Макүшита
Б-2 Тошинофүжи Ө.Дэмиджамц 4-1
Б-16 Казэноүми Ц.Билгүүн 4-1
З-17 Хокүтэнкай Г.Сүхбат 2-2
З-23 Госэйзан Б.Мөнх-Од 1-4
Б-49 Саданохикари Д.Наранцогт 2-2
60- Ваканофүжи Т.Бөхчулуун 4-1
Санданмэ
З-5 Дайшёохо Ч.Шижирбаяр 2-2
Б-17 Тэнросэй С.Лувсангомбо 2-2
Б-72 Тацүбаяма М.Буянтогтох 5-0
Жонидан
З-6 Сачинофүжи Г.Оргил 2-2
Жонокүчи
З-19 Асахифүжи Б.Очирсайхан 5-0
Б-19 Тэншёояма Г.Отгонбат 3-1






