
УИХ-ын дарга Н.Учрал Ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон Монголбанкны Ерөнхийлөгч нартай уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Н.Учрал “Одоо манай мөнгөний бодлого бараг бодлогын мөнгө болсон байдалд хүрлээ. Гэвч сүүлдээ мөнгөгүй бодлого болчихлоо.
Би Үндэсний аудитын газрыг Монгол банкнаас хараат бус байгууллага гэдгийг хүндэтгэж байна. Гэхдээ бүх төрийн байгууллагууд хуульд заасан хүрээнд Их Хурлын хяналт шалгалт, хуулийн биелэлтийг хангах, зөвлөн туслах, хамтарч ажиллах үүрэгтэй. Монгол банк ч, Үндэсний аудитын газар ч үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой.
Наранцогт ерөнхийлөгчийн хувьд Үндэсний аудитын газарт хүсэлт гаргавал, тэд бүрэн эрхийнхээ хүрээнд шалгалт эхлүүлэх юм байна. Энэ шалгалт Их Хурлын “Ажиллах үнийн хөөрөгдлийг бууруулах ажлын хэсгийн” үйл ажиллагаанд дэмжлэг болно. Би өөрийн биеэр аудитын зөвлөмж, тайлан, дүгнэлттэй танилцан зохих арга хэмжээг авна.
Одоогийн алдагдал юунаас болсон гэдгийг тогтоох хэрэгтэй. Мөн мөнгө хэвлэх, санхүүгийн сахилга батгүй байдлыг дүгнэнэ. Хуульд заасан шаардлагатай асуудлуудыг холбогдох байгууллагад шилжүүлэх эсвэл арга хэмжээ авна” гэлээ.






