
Олон аав, ээжийн хөвгүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, блэтгэл, сургуулилт, техник тактикийг дээд хэмжээнд нь сорьдог “Дакар Ралли” Саудын Араб улсад 14 өдрийн турш болж өндөрлөв.
“Дакар Ралли-2026” энэ оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хөшгөө нээж, 17-ны өдөр хаалтын үйл ажиллагаа нь болов.
Монгол залуусын Дакарын түүхэн дэх хамгийн өндөр амжилт, шинэ түүхийг хоёр дахь үеийн мотоспортын тамирчин, МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд бичиж чадлаа. Түүний аав МУГД Ш.Эрдэнэбилэг энэг цаг үед мотоспортын шилдэг тамирчдын нэг явсан билээ.
Үндэсний бахархал,омогшил,ондоошил Монгол Улсыг дэлхийд цуурайтуулсан өдөр: 48 дахь удаагийн “Дакар ралли 2026” хөшгөө хааж ангилал тус бүрийн шилдэг тамирчид, Авто, Мото спортын олимпийн хүнд хэцүү, бахархам гайхамшгийг мэдрүүлсэн 14 хоног байлаа. Тэр дундаа МУГТамирчин Эрдэнэбилэгийн Халиунболд Монгол Улсын шинэ түүхийг бичсэн,хүнд хэцүү ,тэсвэр тэвчээр,авхаалж самбаа сорьсон өдрүүд байлаа. ”Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин МУГТ Э.Халиунболд 14 өдрийн уралдааны турш нийт 8000км замыг туулж мотоциклийн 120 тамирчин (анх) гараанаас гарч уралдаснаас 16-р байрт, Ралли 2 төрөлдөө 6-р байранд мөн “Шинэ шилдэг тамирчин”-ы 3-р байрын цомыг хүртэж, Монголын ард түмнээ баярлууллаа.

Нийт дүнгээр: МУГТ Э.Халиунболд
- 16 дугаар байр,
Rally 2:
- 6 дугаар байр
Rookie class:
- 3 дугаар байр гэсэн амжилтыг үзүүлэв.


МУГТ Э.Халиунболд болон төслийн багийнхан 1-р сарын 20-ны өглөө 7:30 минутанд Монгол эх орондоо ирнэ.


Нийлбэр дүнгээр: ОУХМ П.Мөрөн
- Ерөнхий дүнгээр 29,
- Ралли-2 ангилалдаа 19 дүгээр байрт шалгарав
Түүний хувьд мөн л хоёр дахь үеийн Мотоспортын тамирчин. Э.Мөрөнгийн аав А.Пүрэвдорж мотоспортын Олон Улсын Хэмжээний Мастер цолтой билээ.


Харин Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 29, Ралли-2 ангилалдаа 19 дүгээр байрт шалгарсан амжилтаар 48 дахь удаагийн “Дакар ралли” уралдааныг өндөрлүүллээ. Мотоциклийн төрөлд энэ 48 дахь Дакар раллид бас нэгэн шинэ түүх бичигдсэн нь HONDA түрүүлэх үү, KTM түрүүлэх үү гэсэн асуулт байсан юм. 12 гарааны нийлбэр дүнгээр R.Brabec(Honda), L.Benavides 2 тэргүүлж явсан бөгөөд тэднийг 3 минут 20 секунд зааглаж байлаа. 13 дахь өдрийн 105 км уралдаан эхэлхэд тэргүүлэгч R.Brabec гараанаас түрүүлж гарч (зугтах тактик барин) уралдааны зам дуусахаас 3км наана төөрч буцаад замдаа орж бариаллаа.
Ингээд 3:20 секунтыг нөхөх хүндхэн даалгар L.Benavides дээр ирж дэлхийн авто мото сонирхогчид анхааралтай ажиглаж байсан юм. Тэгвэл L. Benavides барианд ороход Хонда багийн тамирчин R.Brabec-ээс 2 секундын урд барианд орсноор олон өдрийн ралли тэмцээний нэгэн шинэ түүх бичигдлээ. L.Benavides- ийн анхны түрүү амттай гайхамшигтай байлаа. Тал нутгаас Дакарт төслийн зохицуулагч Э.Ууган-Эрдэнэ хэлэхдээ: Rally GP буюу үйлдвэрлэгчдийн тулаанд ялсан КТМ Luciano Benavides аваргаллаа.
Монголын тамирчид Авто, Мото спортын олимпод амжилттай оролцож Алтан Соёмбот төрийн далбаагаа мандууллаа.








