М.Бадамсүрэн: ХХААХҮ-ийн яамыг Улаанбаатар хот руу нүүлгэх асуудлыг судалж байна

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан намын дотоод шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байгаа. Цаглабарыг тодорхой ярих юм бол:
- 2026.02.01-03.10-ны хооронд нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийнэ
- 2026.03.10-04.01-ны хооронд дотоод сонгуулиа хийнэ
- 2026.04.07,08-нд намынхаа Их хурлыг хуралдуулж, бүтцээ батламжилна.
Намын Их хурлаас гарч ирсэн Үндэсний бодлогын хороо Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлөө томилж, бодлогын зөвлөл хуваагдах ажлууд хийгдэнэ. Тэгээд 2026.05.01 гэхэд дотоод шинэчлэлтийн ажлууд бүрэн дуусна. Үүний дараа АН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, дотоод марафондоо төвлөрч ажиллана” гэлээ.






