
Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц барих баригдах гэж буй. Уг станцыг барихаар хүсэлтээ ирүүлсэн компаниудаас “Шунхлай Холдинг”, “Чайна Уэстэрн Повер Индастриал” “жийгдэж”, Камбож улсад харьяалалтай “Митайм Интернэйшнл” компани барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарч, гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг хотын дарга Х.Нямбаатар болон “Митайм Интернэйшнл” компанийн Ерөнхий захирал Тиан Хао Мин нар өнгөрсөн оны аравдугаар үзэглэсэн юм. Станцын барилга угсралтын ажил энэ онд эхэлж, 2028 онд ашиглалтад орох учиртай.
ДЦС-5-ыг Камбож улсын “Митайм Интернэйшнл” ХХК-д барих эрх олгосон ч нидэр дээрээ энэ компани хятад эзэнтэй.
Тодруулан хэлбэл, “Митайм интернэйшнл” ХХК нь 2018 онд байгуулагдсан. Монгол Улсад “Митайм Монголиа” нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар 2022 оны зургадугаар сард бүртгүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирлаар нь БНХАУ-ын иргэн Тиан Хао Мин, компанийн эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Жао Жиэ бүртгэлтэй байгааг дараах баримтаас харж байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс уншаарай.


-Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих Камбож улсын “Митайм интернэйшнл” компани Хятад эзэнтэй гэдгийг мэдэж байсан уу?
-Сонгон шалгаруулалт хийхдээ ямар үзүүлэлтүүдийг чухалчилсан бэ? гэдгийг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаас тодрууллаа.
Тэрбээр “Улс төржөөд хүмүүс хотын даргыг их буруутгадаг. Тэр хүн энэ олон ажлыг ганцаараа хийдэггүй. Мэргэжлийн чиглэл хариуцсан орлогч нар, хотын Ерөнхий архитектор, тамгын газрын дарга нар хувааж авч хийдэг. Тавдугаар цахилгаан станцын сонгон шалгаруулалтын тухайд төслийн менежмент оновчлолыг би ахалсан. Материалаа ирүүлсэн компаниудаас Камбожийн компани туршлагын хувьд ч гэсэн Монголд хоёр төсөл хэрэгжүүлсэн. Нэг нь амжилттай дууссан. Нөгөөх нь хэрэгжиж байгаа. Санхүүжилтийн хувьд ч бас олон улсын банкнуудаас санхүүжүүлнэ гэсэн. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй учир ажлын туршлагыг нь харж байгаа юм. Санхүүгийн эх үүсвэрийн найдваржилтыг харж байгаа юм. Энэ хоёр үзүүлэлтээр хамгийн өндөр оноог авч шалгарсан. Сонгон шалгаруулалтад хараат бус гишүүд ордог. Эрчим хүчний төсөл учраас ажлын хэсэгт Эрчим хүчний зохицуулах хороо болон Эрчим хүчний яамнаас хүмүүс орсон. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж, ойролцоогоор үнэлэх гэж сар гаруй хугацааг зарцуулсан. Тэр компанийн эзэн хятад хүн байсан эсэхийг санахгүй байна. Байсан байж магадгүй” хэмээв.






