
“Бөх хүнийг тэнэг гэдэгч Улаан М.Мижиддорж тэнэг биш юм билээ.” Ц.Лоохууз
Монгол Улсын начин Улаан хочит М.Мижиддорж гуай 180-аад оны үед Сэлэнгэ аймгийн прокурор байж л дээ.
Прокурор хийж байхдаа гурван ч удаа ял шийтгэдээд байсан Монгол Улсын аварга Д.Хадбаатарыг шоронгоос гаргаж хоёр хоног гэртээ аваачиж тойлж асарчээ. Тэгээд буцаагаад хорих ангид аваачихад нь нэгэн матаач нөхөр “Энэ Мижиддорж хоригдлыг зугтаалгасан, гэртээ орогнуулсан” хэмээн дээд газар луу матчихаж. 

Тэр цаг үед 10 хүн тутмын нэг нь ийм матаач хийж амиа зогоодог байсан гэх. Дээд газраас хяналт шалгалт ирэхэд Д.Хадбаатар аварга “М.Мижиддорж намайг дагуулж яваагүй. Би өөрөө тэднийд очсон” хэмээн мэдүүлсэн байгаа юм.
М.Мижиддорж гуай эл үйл явдлыг эргэн дурсахдаа “Хадаа бид хоёр онжав. Би гаргаж авсан байхад өөрийнхөө буруу болгож мэдүүлэг өгөөд тийм гэнэн амьтан байсан юм. Тийм хүүхэд шиг болохоороо л гурван удаа хэрэгт холбогдож л дээ. Би тэгж хэлэхэд нь уурлаад би наад хүнийг чинь гаргасан юм. Цэргийн арслан, улсын арслангаа ядарч явахад нь цайлсан юм. Яагаад болохгүй гэж хэмээн дөвчигнөж байлаа.
Алдар нийгэмлэгт Цэрэнтогтох бид гурав гурван жил брилдсан. Он жав аа, улсынхаа аварга хүнийг дайлж цайлах чинь ёсон биз дээ. Дээрээс ч хүмүүс ирээд Яадаг юм. Ядарч яваа улсын аварга хүнийг гэртээ хэд хонуулахад болохгүй нь юу байгаа юм гэж шийдээд би ажлаасаа хөөгдөлъгүй мултарч байлаа. Угаасаа тэнд байсан 5000 гаруй хоригдлын мэдээ сэлтийг үзээд энэ хүмүүс хүмүүжиж байгаа юм байна. Хэн энэ ажлыг хариуцаж хийж байна гэсэн намайг заадаг байгаа. Тэгж би хоригдлуудад хүн чанарыг үлгэрлэсэн юм.
Хөөрхий тэдний ихэнх нь улс төрийн хилс хэрэгтнүүд байсан. Нэгдэл начин, Ц.Лохууз зэрэг хүмүүс байлаа. Би тэдний дэглэмийг дээшлүүлээгүй.
Тэр үеийн хорих ангиуд зодуур ихтэй байв. Би нэг ч хоригдолд гар хүрч үзээгүй сэн. Манай хоригдлууд надад их амь байдаг байлаа. Намайг Улсын баяр наадамд барилдахад миний хоригдлууд хойноос хар цайныхаа дээжийг өргөдөг байлаа шүү дээ.
-Таныг Ц.Лоохууз гуайг өмөөрч байгаад Ю.Цэдэнбалд алгадуулж байсан гэж бичсэн байсан. Үнэн үү?
-Хэтрүүлэг байлгүй дээ. Ю.Цэдэнбалд алгадуулаагүй. Цэдэнбалыг шүүмжилж байгаад намын нэг нөхөрт шанаадуулж явсан нь бол үнэн. Ц,Лоохууз гуайг хэрэг хийгээгүй юм биш үү, суллах нь зөв юм биш үү хэмээн бичиг өгч явсан нь үнэн. Дээд шүүх дээр очоод л тэр бичиг маань ямар ч сураггүй болчихдог байсан.
Тэр үеийн нийгэм чинь тийм хүсээд байхаар зүйл биш шүү дээ залуус минь.
Дарангуйлал, матлага дунд л явцгаасан. Сайхан зүйл лав байгаагүй. 

-Хоригдлууд нь хар цайгаа өргөөд үлддэг байсан гэсэн. Та чинь төрийн наадамд бараг 30 гаруй удаа зодоглосон гэдэг байх аа?
-Би чинь хожим 1984 онд начин болсон хүн. Дарин Дамдин аварга нэлээд харьчихсан, гэхдээ л хоёр гар нь лут хэвээрээ л байлаа. Намайг тавын даваанд амлаж аваад “Энэ жил намайг даваад начин болохгүй бол хохь чинь” гэж хэлж байлаа.
Би чинь 1948 онд төрсөн хүн. Тэрнээс ч өмнө 23-хан насандаа начин цолоо авчихаж болох л байсан. Даанч өм, хувь заяа дутаж Г.Дэмүүл арсланг суун тустал барилдаж хайнаад, дахин барилдаж элгээрэ хэвтсэн.
Г.Дэмүүл арслан чи босоод гүй гэхэд нь ичиж бэргээд уначихсан юм. Тэгэж л өм харьсан даа.
Тэрнээс хойш би олон удаа гурав давсан. Манай үеийн бөхчүүд намайг хөгширлөө хэрвээ дөрөв даваад гараад ирвэл дэмжих юм сан гэж ил далд ярьдаг болсон байлаа шүү дээ.
Гэхдээ яах вээ Монгол бөхийн босоо цагаан хийморь намайг орхиогүй. Монгол Улсын начин гэдэг том цол шүү.
Түүнчлэн тэрбээр хуульч, бөх байхаас гадна самбо бөхийн мастер, чөлөөт бөхийн I зэрэгтэй, морь уядаг нэгэн аж. 2006 онд Партизаны наадамд шүдлэн, хязаалан морь уяж амжилт үзүүлсэн байна.
Мөн байгаль хамгаалах үйлсэд олон жил зүтгэж, Улаанбаатар хотын Гүнтийн аманд 14 дэх жилдээ ой хамгаалагчаар ажиллан, анх 10 га талбайд тарьсан модоо 30 гаруй га болгон тэлжээ.
Мөн тэрбээр Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын багш юм. Энэ тухайгаа ярихдаа “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нямбуу, Зүүнхараа хотын дарга Жамъян, намын хорооны дарга Ш.Гунгаадорж, Санхүүгийн хорооны дарга Буянхишиг нарын санал, дэмжлэгээр Зүүнхараа хотод дасгалжуулагчаар ажиллах болсон. Тэд “Сэлэнгэ аймгаас улсын цолтой бөх төрүүлэх хэрэгтэй, нутгаас бөх тасарлаа. Зүүнхараад бөхийн секц ажиллуул” хэмээн надад итгэл хүлээлгэж байлаа.
Ингэж Сэлэнгэ нутгийн хүн болж, энэ газарт ирснээр амьдралын минь шинэ үе эхэлсэн. Энд би ханьтайгаа танилцаж, хувь амьдралдаа томоохон өөрчлөлт хийсэн.
Миний удирдсан секцээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн шавь бол Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр юм. Түүний аав Гунаажав бид хоёр дотны нөхөд байлаа. Нэг өдөр найз минь тэг дөрвөлжин цээжтэй нэгэн хүүг дагуулан ирж, “Бөх болгож өгөөч” хэмээн хүссэн. Тухайн үед Г.Эрхэмбаяр дөнгөж арван настай байсан.
Би түүнийг секцэдээ авч, хэдэн сар бэлтгэхэд аав нь “Чи яасан их ачаалал өгдөг юм бэ, хүүгийн ууц нурууг таслах нь уу” хэмээн хошигнон хэлж байв. Харин миний хувьд багш Ч.Дамдиншараваас өвлөж авсан эрдмээ шавь нартаа заан сургаж байсан хэрэг. Г.Эрхэмбаяр заасан бүхнийг маш хурдан сурч, удалгүй Улаан-Үд хотод болсон олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртсэн.
Түүнчлэн миний шавь нараас олон улсын циркийн гранпри шагнал хүртсэн хүн ч бий” гэв.
Ээцст нь тэр залууст зориулж “Үнэнч шударгыг эрхэмлэх ёстой. Хэн дуртай нь хүний бүтээсэн зүйлийг булаан авч болохгүй” хэмээн захилаа.






