
“Стратеги гэдэг бол өрсөлдөөнд ялахын тулд зориуд сонгосон үйл ажиллагаа” гэж менежментийн ном, гарын авлагуудад тодорхойлсон байх нь олонтаа. Өөрөөр хэлбэл энэ нь “энэ жил юу, юу хийх вэ” гэсэн хүслийн жагсаалт биш, харин “бусдаас юугаараа илүү байх вэ, юунд төвлөрөх вэ, юуг зориуд хийхгүй орхих вэ” гэсэн сонголттой холбоотой ойлголт.
Сүүлийн жилүүдэд манай компаниудад стратегийн хурал, стратегийн төлөвлөгөө гэдэг зүйл бараг л стандарт болж байх шиг байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Жилийн эцсээр, эсвэл эхээр удирдлагуудын баг хотын захын нэг амралтын газар, эсвэл оффисын хурлын өрөөнд цуглаж, ярилцана. Самбар дүүрэн зорилго, дэлгэц дүүрэн хүснэгт. “Энэ жил системтэй ажиллая”, “энэ жил өөрчлөгдье” гэсэн үгс тэнд сонсогдоно. Бөөн эрч хүч, бөөн эерэг уур амьсгал.
Харин хэдэн сарын дараа юу болдог вэ?
Олон компанийн захирлуудтай ярилцаж, бодит жишээнүүд сонсоход стратегийн тухай яриа аажмаар бүдгэрдэг дүр зураг давтагддаг юм шиг анзаарагддаг. Эхний хоёр сар харьцангуй гайгүй, тэрээ энээ энэ ажлаа эхэлсэн үү, тэр ажлаа дуусгасан уу гээд хэсэг бужигнана.
Нэг их удалгүй цагаан сар, Мартын 8-ны сезоны борлуулалтын дарамт, ханшийн савлагаа, том харилцагчийн асуудал, дотоод маргаан, хүн ажлаас гарах, шинэ хүн орж ирэх гээд өдөр тутмын бодит асуудлууд ар араасаа ундарч эхэлнэ.
Тэгээд стратеги төлөвлөлтийн бичиг баримтад байсан зарим санаа “түр азная” гэсэн төлөвтэй болдог, зарим нь “дараа улирал” гэсэн төлөвт шилждэг, зарим нь зүгээр л хариуцах эзэнгүй болчихдог.
Намар болох үед стратегийн файл хэн нэгний компьютерт “2026_Стратеги” гэсэн нэртэйгээ үлдсэн байдаг тухай яриа олон удирдлагаас сонсогддог. Танил байгаа биз?

Жилийн эцэст удирдлагууд ихэнхдээ:
“Стратеги маань нэг л болсонгүй” гэсэн дүгнэлтэд хүрдэг.
Гэхдээ зарим захирлуудтай илүү дэлгэрэнгүй ярилцахад, асуудал нь стратегийн ямар байсанд бус, харин түүнийг яаж өдөр тутмын удирдлагад суулгаж чадсан, эс чадсанд байсан нь илүү тод харагддаг.
Амжилттай явж байгаа зарим компанийн удирдлагуудын ярианаас яг ижил санаа олон давтагддаг.
Тэд:
“Сайн төлөвлөгөө бол ажлын нэг хэсэг л. Үлдсэнийг нь зөв төлөвлөлттэй, зөв хяналттай гүйцэтгэл л шийддэг” гэж хэлцгээдэг.
Өдөр тутмын шийдвэр, хурал, тайлан, KPI, хариуцлага гэдэг зүйлс стратегитайгаа яаж холбогдож байна вэ гэдэг нь бодит ялгааг гаргадаг юм шиг.
Ярилцлага, жишээнүүдээс харахад асуудал нь:
– “Юуг яаж хийх вэ?” гэсэн хэлбэрээр биш,
– Харин “хэн хариуцах вэ?”, “юугаар хэмжих вэ?”, “шийдвэрийг хэн, хэзээ гаргах вэ?” гэдэг зүйлс компанийн дотоод удирдлагын системд суусан эсэхэд байдаг бололтой.
Өөрөөр хэлбэл стратеги гэдэг ойлголт цаасан дээр байхаасаа илүү, компанийн удирдлагын бодит механизмын нэг хэсэг болсон үед л утга учиртай болж эхэлдэг мэт.
Стратегийг бодитоор хэрэгжүүлэх, удирдлагын системд нь суулгах чиглэлд ажилладаг жинхэнэ утгаараа мэргэшсэн компаниуд Монголын зах зээл дээр одоогоор олноороо гарч ирээгүй байна. Ихэнх нь стратеги төлөвлөлт заадаг, хийдэг, сургалт, зөвлөмжийн түвшинд л ажилладаг хэвээр.
Харин энэ орон зайд онцгой анхаарал татаж байгаа нэг жишээ нь Customer Business Development LLC. Тэдэнтэй хамтарч ажилласан, амжилттай яваа зарим компанийн захирлуудын ярианаас харахад, энэ бол яг стратегийг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлагатай зөвлөхүүдийн баг юм байна.
Тэд стратегийг зүгээр нэг баримт бичиг болгоод үлдээхээс илүү, түүнийг KPI, хариуцлага, удирдлагын хурлын хэмнэл, шийдвэр гаргалтын дүрэмтэй уялдуулж, компанийн өдөр тутмын удирдлагад ажилладаг систем болгон суулгаж өгдөг гэдгээрээ ялгардаг гэж ярьж байна.
Мэдээж ганц компанийн туршлагаар бүх зүйлийг дүгнэх боломжгүй. Гэхдээ олон жишээг харж, олон захирлын яриаг сонсоход нэг л зүйл аажмаар тодорхой болж ирдэг.
Ялгааг стратеги байгаа эсэх биш, харин тэр стратеги компанийн өдөр тутмын удирдлагад яаж амьдарч байна вэ гэдэг нь гаргадаг юм шиг.
Зөв төлөвлөгөө бол эхлэл. Харин түүнээс цааш юу болдог нь — компанийн жинхэнэ ялгааг тодорхойлдог бололтой. Дэлгэрэнгүй сонирхсон уншигчид Customer Business Development компанийн нэрээр хайлт хийж, эсвэл WWW.CUSTOMERBIZ.DEV сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.








