Нийт нутгийн 17%-д зудын их эрсдэл үүсэх төлөвтэй байна

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос нэгдүгээр сард зохиогдох бөхийн барилдааны хуваарийгг зарлалаа.
- Нэгдүгээр сарын 10-ны 11:00 цагт Талх чихэр ХК-ны “Атар” хэвийн боовны баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан.
- Нэгдүгээр сарын 11-ний 11:00 цагт Дархан хотын 65 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын болон залуу 256 бөхийн барилдаан.
- Нэгдүгээр сарын 13-ны 13:00 цагт Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан.
- Нэгдүгээр сарын 17,18, 24-ний өдрүүдэд “Алтан цом”-ын тав, зургаадугаар тойргийн барилдаанууд.
- Нэгдүгээр сарын 25-ны 11:00 цагт сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан.
- Нэгдүгээр сарын 27-ны 13:00 цагт Ховд аймгийн Мөст сумын 85 жилийн ой, Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулагдана.






