
АНУ-ын Арканзас мужийн иргэн Зул сарын баярын өмнөх орой Powerball сугалааны хамгийн том хонжвор болох 1.82 тэрбум ам.долларыг хожжээ.
Түүнээс гадна энэ жил 8 тоглогч тус бүр 1 сая ам.доллар хожжээ.
Азтаны худалдан авсан сугалааны бүх дугаар хонжворт таарч, тэрээр тус сугалаанд хамгийн их мөнгө хожсон 2 дахь хүн болжээ. Өмнө нь 2022 оны 11-р сард Калифорнийн оршин суугч Эдвин Кастро Powerball сугалааны 2.04 тэрбум ам.долларын хонжворыг хожиж, рекорд тогтоож байжээ.
Сугалаанд хожсон мөнгөнөөс улс 24-37 хувийн татвар авахаас гадна үүн дээр мужийн татвар нэмэгдэх аж. Powerball сугалааны азтан хонжвороо шууд нэг дор авахаар бол түүнд 1.82 тэрбум ам.доллароос 834.9 сая ам.долларыг л өгөх бол хонжворын мөнгөө 29 жилийн хугацаанд хувааж авах нөхцөлийг зөвшөөрвөл хонжвороо бүтнээр нь авах аж.
Гэсэн ч ялагчдын дийлэнх нь хонжвороо нэг дор авах сонголтыг хийдэг байна. Powerball сугалаа нь 2 ам.долларын үнэтэй ба сугалааны бүх тоог тааж, гол хонжворын эзэн болох магадлал 292.2 саяд 1 тохиох аж.
Эх сурвалж: BBC.com






