
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Онцгой байдлын байгууллагын 2025 оны тайлангийн хурал МҮЭСТӨ-нд болно.
09:00 цагт: “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурал Богд хааны ордон музейд болно.
09:00 цагт: Монголын волейболын холбооны “MVA Rising Ball 2025” шилдгийн шилдэг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа “Корпорейт конвейншн центр”-т болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
12:00 цагт: Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх үндэсний аяны нээлт ЭМЯ-нд болно.
Үзэсгэлэн:
-“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.
-“Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд энэ сарын 31-нийг хүртэл гарч байна.
-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна.
-“Оны шилдэг бүтээл-2025” уламжлалт үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 3-ныг хүртэл МУЭ-ийн “Арт” галерейд гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд гарна.
-Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэн “Hue” арт галерейд 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.






