
NBA-ийн хамгийн олон үзэгч, дагагчтай томоохон одууд зул сарын баяраар тоглох юм. Тодруулбал арванхоёрдугаар сарын 25-нд NBA-ийн талбайд үзэгчид лигийн шилдгүүдийг нэгэн зэрэг харах боломжтой гэсэн үг.
Лигээс мягмар гарагт гаргасан мэдээллээр, энэ улиралд NBA-ийн сошиал медиа платформуудаар хамгийн их үзэлт авсан арван тоглогчийн ес нь Зул сарын өдөр тоглохоор байна.
- Тэдгээр тоглогчид нь:
- Лука Дончич (845 сая үзэлт),
- Виктор Вембаньяма (708 сая),
- Стефен Карри (703 сая),
- Леброн Жеймс (641 сая),
- Шай Гилжес-Александр (496 сая),
- Никола Йокич (445 сая),
- Остин Ривз (409 сая),
- Кевин Дюрант (331 сая),
- Купер Флэгг (312 сая).
Энэ жилийн Зул сарын баяраар NBA-т нийт таван тоглолт зохион байгуулах бөгөөд ABC болон ESPN сувгуудаар шууд дамжуулна.
Тоглолтуудын хуваарь:
-
Кливленд Кавальерс – Нью-Йорк Никс (ET 12:00)
-
Сан-Антонио Спөрс – Оклахома Сити Тандер (ET 14:30)
-
Даллас Маверикс – Голден Стэйт Уорриорс (ET 17:00)
-
Хьюстон Рокетс – Лос Анжелес Лэйкерс (ET 20:00)
-
Миннесота Тимбервулвс – Денвер Наггетс (ET 22:30)
Харин Милуоки Бакс багийн супер од Яннис Антетокунмпо (304 сая үзэлт) сошиал медиад хамгийн их үзэлттэй топ 10 тоглогчийн нэг хэвээрээ байгаа хэдий ч зул сарын өдөр талбайд гарахгүй болж таарлаа.






