
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралданны үеэр Шадар сайд Х.Ганхуягаас дараах зүйлйиг тодрууллаа.
Одоо төсвийн орлогын талцалтай холбоотой асуудал яригдаж байна. Татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж байна гэх мэдээлэл олон удаа гарсан. Энэ нь зарчмын хувьд зөв үү, таны хувьд ямар байр суурьтай вэ?
Төсвийн алдагдал 9-10 сараас эхэлж, 4 сараас хойш нэлээн илэрхий болсон. Үүний дагуу төсвийн тодотгол хийсэн бөгөөд одоо төсөв хатуу бодлогоор явж байна. Мөн Төв банк бодлогын хүүгээ 12%-д барьж, инфляц 8%-д байгааг харвал мөнгөний нийлүүлэлт багассан гэсэн үг. Үүний улмаас жижиг, дунд бизнес эрхлэгчид өндөр хүүтэй зээл авах боломжтой болсон, арилжааны банкнууд сул активуудаа Төв банканд байршуулж байна.
Хатуу төсвийн бодлого болон мөнгөний хатуу бодлого эдийн засгийг царцааж байна. Татварын асуудал үүнтэй холбоотой — мөнгөний нийлүүлэлт багассан учир ААН-үүдэд хүндрэл үүсч байгаа. Тиймээс бодлогын хүүгээ эргэн харах цаг болсон. Үүний үр дүнд бизнесийн идэвхжил нэмэгдэж, данс хаах асуудал багасна.
Данс хаахтай холбоотой зохицуулалтууд хуулийн төсөлд тусгагдсан. Жишээлбэл, импортын НӨАТ-ын тайлангийн хугацааг 3 сараар сунгасан, мөн ААН-ийн данснаас татвар татахдаа хамгийн багадаа 20%-ийг үлдээж, бизнесийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зохицуулалт хийсэн. Энэ нь компаниудыг дампууруулахгүй, ажилтнууд цалингаа авах боломжийг хангах зорилготой.
Төсвийн орлого, тэнцвэржүүлсэн орлого гэх мэт асуудлыг нүүрсний үнийн жишээн дээр авч үзвэл өнгөрсөн жил төсөв тооцооллын дундаж үнийн дагуу тооцоолж орлогоо тооцсон. Гэвч бодит үнэ унаснаас төсөвт тодорхой зөрүү гарсан. Энэ жишээнээс харвал төсвийн хүрээ тодорхойлогдож байгаа бөгөөд үүнийг санхүү, эдийн засгийн талаас нарийн ярилцах шаардлагатай.






