
Иргэд шатахуун, тэтгэвэр, татварын дарамт, дэд сайд нарын томилгоо зэрэг асуудлаар Улсын Их Хуралд суудалтай намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр иргэн “Би БЗД-ийн иргэн, Монгол Улсын иргэн. Одоо нөхцөл байдал ийм байна: Миний машин байрны гадаа бензингүй зогсчихсон. Очоод авах гэсэн ч шатахуун зардаг газруудад 50 машин жагсаж байгаад бензин дуусчихсан байдаг.
Энэ нөхцөл байдалтай холбогдуулан би Дамдинням сайдад хэлье: Ажлаа хий. Хийж чадахгүй бол албан тушаалаа өг.
Мөн өнөөдөр томилогдож байгаа дэд сайд нарын асуудлыг асуумаар байна. Тэдний үүрэг нь бензин, шатахууны асуудалтай холбоотой юу, эсвэл татвартай холбоотой юу? Гэтэл одоо томилогдсон дэд сайд нарын талаар зөвхөн томилсон тухай мэдээлэл л яригдаж байна.
Хэрэв энэ дэд сайд нар бензин, шатахууны асуудалд ажиллах юм бол залуучууд ямар эрсдэлийн менежмент гаргаж байгаа вэ? Юу хийхээр төлөвлөж байна вэ? Энэ талаар юу ч ярьсангүй. Тэгэхээр Монгол Улс Засгийн газартаа цаашдаа үйл ажиллагаагаа хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа нь тодорхой бус, шилэн бус, ил тод бус байгаад байна” гэв.






