
Томуугаар өвдсөн хүүхдийн тоо нэг өдөрт 386-аар нэмэгджээ
Томуугийн тандалтын мэдээллээр одоогоор “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрчээ. Эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 64.7 хувь буюу 1,725 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж байгаа юм. Энэ нь өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгдсэн байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж буй жирэмсэн эмэгтэй 54 байна.
Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 49.5 хувь буюу 51 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж байгаа бөгөөд өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 1,464 хүүхэд үзүүлсэнээс 65.3 хувь буюу 956 нь томуу, томуу төст өвчний улмаас эмчлүүлжээ. Энэ нь өмнөх өдрөөс 386 тохиолдлоор өссөн үзүүлэлт юм.






