
Европын Сансрын агентлагийн (ESA) инженер Михаэла Бентхаус Америкийн Blue Origin компанийн New Shepard хөлгөөр 11 минутын турш сансрын дэд тойрог замд нисч, түүхэнд анх удаа бэлхүүсээс доош мэдрэлгүй хүн сансарт ниссэн тохиолдол боллоо.
Герман улсын Киль хотын иргэн, 33 настай М.Бентхаус 2018 онд уулын дугуйн ослоор нугасандаа гэмтэл авч, түүнээс хойш тэргэнцэр хэрэглэж байгаа ч энэ нь түүний сансарт нисэх мөрөөдөлд саад болсонгүй. Тэрбээр газардсаны дараа “Хэзээ ч мөрөөдлөөсөө ухарч болохгүй” хэмээн онцолжээ.
New Shepard хөлгийн багт нийт зургаан хүн багтсан бөгөөд тэдний дунд Германы сансрын инженер Ханс Кёнигсманн байсан байна. Энэ нь Blue Origin компанийн 16 дахь удаагийн сансрын нислэг бөгөөд өмнө нь тус компанийн зохион байгуулсан аяллуудад нийт 80 орчим хүн оролцжээ.






