Нийтэлсэн:
Э.Тамир 2025.12.10 09:40
-Зээлийн хүүг тухайн үед ямар нөхцөлтэйгөөр санал болгож байсан бэ?
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Сүхбаатарын Мөнхсүх:
Тэр үед би байгаагүй учраас түүх, намтрыг нь мэдэхгүй байна. Лавлаад эргээд мэдэгдье.
УИХ-ын гишүүн Ө.Ганзриг:
-ЭЗБХ-оор ХӨГ-ийг ярьж байх үед ТЭЗҮ батлагдаагүй байна гэдгийг хэлж байсан байна. ТЭЗҮ-тэй танилцаагүй тохиолдолд санал, дүгнэлт гаргаж болдог байсан уу?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулаад шууд нууцад авсан байна. Энэ гэрээнд санхүүгийн тайлан болон Монгол талаас хянах ёстой заалтууд бий. Үүнийг яагаад нууцад авсан бэ?
-Зээлийн хүүгийн түвшин, зээлийн хүүг тогтоохдоо ямар нөхцөл байдлыг үндэслэсэн бэ?
хариулт:
Д.Тэрбишдагва:
Мордохын хазгай гэдэг шиг энэ гэрээ анхнаасаа хууль зөрчиж, стандарт бус Засгийн газар байгуулж байгаад энэ гэрээг байгуулсан. Үндсэн хуулийг зөрчсөн. Бүх зүйл буруу явсны нэг жишээ нь Оюу Толгой төсөл.
Гишүүд нам харгалзахгүйгээр үгээ хэлж л байсан.
Тэр үед ТЭЗҮ батлагдаагүй асуудлыг “буруу” гэж би хэлж байсан. 2018 онд нөхөн шалгахад ТЭЗҮ нь батлагдаагүй, сүүлд нөхсөн нь тодорхой болсон. Надад баримт байна. С.Баярцогт “чемодан баримт бий” гэсэн. Надад 32 хавтас бодит баримт бий.
Тогтоол яагаад дахин дахин гарч байна гэхээр дахин дахин засах шаардлага үүссэн учраас л тэр. УИХ-ын тогтоол өөрөө хууль. Гэтэл тогтоол буюу хуулийг хэрэгжүүлэлгүй явсан байгаа юм.
Уг нь энэ сонсголд гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирэх ёстой. Гэтэл гадаад гутлаа тослоод байх юм.
Ц.Даваасүрэн:
ТЭЗҮ-гүй хөрөнгө оруулалтын гэрээ зурсан асуудал яригдаж байна. Хуульд батлагдсан ТЭЗҮ-тэй байх ёстой гэж заасан байгаа. Гэтэл үүнийг дагаж мөрдөөгүй. ТЭЗҮ-гүй учраас гэрээ үр ашигтай эсэхийг хэлэлцэх боломжгүй байсан. 2010 оны гуравдугаар сард ТЭЗҮ батлагдсан гэж бидэнд мэдэгдсэн. ХӨГ-г 57-р тогтоолоор чиглэл өгөөд УИХ-д танилцуулсан.
Найман хүн эсрэг санал өгсөн байдаг: З.Энхболд, Б.Батбаяр, Бат-Эрдэнэ аварга, Сайхансамбуу, Оюунхорол тэргүүтэй хүмүүс. Одоо энэ материал архивт байхгүй. “Энэ чинь соёрхон баталсан гэрээ мөн үү?” гэж асууж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээ УИХ-д орж ирээгүй. Ялангуяа архивын материал алга болсон хэргийг лавлаарай. Байхгүй бол эрүүгийн хэрэг шүү.
Татвар төлөлтийн байдлыг хэлэхэд:
-
Оюу Толгой 2022 онд 4.3 их наядыг төлсөн бол Эрдэнэт хоёр дахин ихийг төлсөн.
-
2023 онд Оюу Толгой 7.2 их наядыг төлсөн. Гэтэл манай улсын хувьд Эрдэнэт үйлдвэр 14 их наядыг төлсөн. Үүний үр дүнд Оюу Толгой Эрдэнэт үйлдвэрээс хоёр дахин бага татвар төлсөн байна.
Энэ байдал ТЭЗҮ-гүй гэрээ хийснээс үүдэлтэй. Тухайн үед асуулт асуухад ойлголтгүй байна гэж давчигнасаар баталсан.
С.Баярцогт:
Өнөөдөр ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож байна. Тиймээс нийт Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүмүүс зэрэгцэж сууж байгаад дандаа худал ярьж байна. Тиймээс би дандаа баримт цуглуулж, ярьдаг.
Надад 2007 оны УИХ-д өргөн барьсан анхны төсөл бүрэн эхээрээ байгаа. Энэ дотор хувь нийлүүлэгчдийн гэрээ бий. Эдгээр материалууд УИХ-ын архивт хадгалагдсан. УИХ хоёр удаа хэлэлцсэн. ЭЗБХ-ны санал, дүгнэлтийг нийцүүлж, цаашлаад УИХ-д өргөн барьж, мэдүүлсэн байгаа. 57-р тогтоолын биелэлтийг УИХ-ын гишүүдэд танилцуулсан баримт мөн архивт байгаа.
Яагаад 57-р тогтоолын эхний заалтыг хуульд нийцүүл гэж гаргасан бэ гэхээр, хоёрдугаар сард өргөн барьсан гэрээ нь өөрөө бие даасан хууль байсан юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээг харьцуулж танилцуулсан нь УИХ-ын архивт байгаа.
Мөн эздийн засгийн үзүүлэлтүүдийг хоёр үнээр харьцуулсан материалыг УИХ-д тарааж, танилцуулсан. Олон нийтэд тараасан материал ч бий. 10 дугаар сарын 05-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл оруулсан материалыг би та бүхэнд харуулж байна. Ц.Даваасүрэн гишүүний эсрэг санал өгсөн асуудал яригдаагүй.
Хэлэлцсэн асуудал нь гурван хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байсан. Энэ гурван хуулийг хэлэлцэхэд нэгэн дээр нь найм, нөгөө дээр нь долоон, нэгэн дээр нь есөн гишүүн санал өгсөн.
О.Батнайрамдал:
С.Баярцогт сайд аа, бидэнд 94,240 хуудас цаас бий. Энэ хуудаснуудын 51 хувь нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц бөгөөд бүр маш нууц болгосон байна.
Маш нууцыг задлах юм бол эрүүгийн хариуцлага хүлээх болно.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан н.Баярсайхан
2009 онд танилцуулагдаж байсан материалууд нэлээд том байсан. ЭЗБХ ажлын хэсэг гаргасан бөгөөд ажлын хэсгийг Г.Занданшатар ахалсан. Материалыг гишүүдэд боломжийнхоо хэмжээнд өгсөн.
Яригдсан асуудал нь ТЭЗҮ батлагдаагүй, нөөц тогтоогдоогүй учраас нарийвчлан хэлэлцэх боломжгүй байсан. Ажлын хэсэг юу гэж тогтсон бэ гэхээр, Засгийн газар энэ асуудлыг хариуцах хэрэгтэй гэж тогтсон.
34 хувь гэдэг нь хуулийн дагуу тогтсон. 1998 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль 2006 онд шинэчлэгдсэн. Ингэхдээ стратегийн орд гэдэг ойлголт гарч ирсэн. Хувийн хэвшил хөрөнгөөрөө хайгуул хийсэн бол төр 34 хувийг, төрийн хөрөнгөөр хийсэн бол 51 хувийг эзэмших заалт байсан.
Хоёр дахь нь 40 дүгээр тогтоол гарсан бөгөөд одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд гэрээ байгуулахыг зөвлөсөн тогтоол байсан. Гуравдугаарт байнгын хорооны гишүүдийн гаргасан санал нь анхны хөрөнгө оруулалт сайжирмагц Монголын тал 51 хувиа авах байсан.
Гэтэл зардал ингэж өснө чинээ санаагүй л дээ.
Тодруулга асуулт УИХ-ын гишүүн Ө.Ганзориг:
-Тухайн үед ТЭЗҮ-тэй танилцсан уу? Танилцаагүй юу?
УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр,
Би тухайн үед ийм асуулт асууж байсан: “Бид өөрсдийнхөө юмыг хүнд өгчихөөд 34 хувийг нь эргүүлээд худалдаж авдаг байж болох уу? Оюу Толгой биднийх үү, Рио Тинтогийнх үү? Үүнийгээ нэг тайлбарлаад өгөөч” гэж байсан. Тэр үед надад олигтой тайлбар өгөөгүй.
Бид гадныханд 34 хувиа өгөөд түүнээ худалдаж авдаг, харин дотоодын хөрөнгө оруулагчдаас бол зүгээр хурааж авна гэж тайлбарласан.
2008 оны төсөв 2 их наяд хүрэхгүй байхад батлагдсан бол өнөөдрийн төсөв 10 дахин өссөн байна.
Д.Тэрбишдагва:
Бид 2013 онд санхүүгийн шалгалт хийж 4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж байсан. 2008 онд шалгалт хийгээд олон зөрчил илрүүлж байсан.
Голден Загс гэдэг компанийг зөвлөгчөөр авсан. Гэтэл тус компани өөрөө Рио Тинтогийн хувь эзэмшдэг байсан. Ингэснээр Рио Тинтогийн хувь эзэмшигч компанийг Монгол Улсын Засгийн газрын зөвлөгч компаниар авч байсан хэрэг болсон. Ингээд харахад энэхнээсээ ярих зүйл их байна. 57 дугаар тогтоол уг нь сайн байсан, атлаа түүнд хэрэгжүүлээгүй юм.
С.Баярцогт:
Монгол Улсын хувьд хамгийн хүнд үе байсан. Дотоодын эдийн засаг 4 орчим хувиас -1.6 хүртэл унасан. Бид улсын төсвийг хоёр удаа тодотгож, 1.9 их наяд болтол нь буулгасан. Монголын түүхэнд орлого, зарлагаа буулгаж тодотгосон цорын ганц тохиолдол энэ юм. Арилжааны хоёр банк дампуурсан.
2007 онд зээл Libor дээр + гэж авсан. 2009 онд анхны ажлын хэсэг үүнийг өөрчилсөн.
Яагаад 34, 50 хувиа үнэтэй аваад байгаа вэ гэхээр, Ашигт малтмалын тухай хуулийн 5.3.4.5-д зааснаар ашигт малтмалын орд 100 хувь Монгол Улсад хамаарна. Ажиллаж байгаа компанийн 34 хувийг авах зохицуулалт хуульд бий. Түүний дагуу л хөрөнгө оруулалт хийгдсэн.
Тухайн үеийн зээлийн хүү хамгийн хүнд нөхцөлтэй байсан. Яг тэр үед манайх гаднаас мөнгө босгож чадахгүй байсан бөгөөд Олон Улсын Валютын Сангийн 18 сарын хөтөлбөрт хамрагдаж байсан.
“Эрдэнэс МГЛ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш:
Хөрөнгө оруулалтын гэрээг ГХЯ орчуулга хийсэн. Яам, тамгын газруудын хооронд гэрээгээ нууцын журмаар явуулъя гэсэн албан бичигтэйгээр явуулдаг байсан. Тиймээс тухайн үед албан ёсоор “нууцад авсугай” гэсэн зүйл байгаагүй.
Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Оюу Толгойн хэлэлцээрийн бүх шатанд хамгийн гол асуудлын нэг байсан. Засгийн газрын түвшинд шийдэгдэх нь ХӨГ-д орсон.
ТЭЗҮ бол хэлэлцээрийн явцад урьдчилсан байдлаар байсан. Хэлэлцээрийн үр дүн, санхүүгийн асуудлыг хэрхэн тохиролцохоос шалтгаалан ТЭЗҮ дараа нь батлагдсан.
НЭМЭЛТ: Хянан шалгах түр хорооны гишүүд, даргалагч нар асуулт асууж, хариулт авч байна.
Сонсгол даргалагч О.Батнайрамдал дараах хүмүүсээс асуулт асуулаа. Э.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нарт асуулт асуулаа.
-Анхны ХӨГ хийгдэх үед та бүхэн ямар зарчим баримталж ажиллаж байсан бэ? Ялангуяа зээлийн хүүтэй холбоотой асуудалд ямар чиглэл өгч байсан бэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт хувь нийлүүлэгийн гэрээ орж ирдэг байсан уу?
Н.Энхбаяр:
Бид асуудалд илүү нухацтай хандаж, Монгол Улсын эрх ашгийг анхаарч харсан. 51 хувийг үнэ төлбөргүй, өргүйгээр авна гэсэн саналыг тавьж байсан. Рио Тинтогийн тал үүнд зөвшөөрөхгүй байсан. “Энэ ордыг бид олсон учраас чадахгүй” гэхэд нь бид уян хатан хандаж, яваандаа 51 хувиа авна гэсэн саналыг дэвшүүлж байсан.
Эрдэнэт үйлдвэрийн жишээг ярьж байсан. Гэтэл 2009 оны хуурамч* сонгуулиар Ц.Элбэгдорж гарч ирэн намайг унагаж, ийм ашиггүй гэрээг хийсэн. Тэр үед Рио Тинто гадаадын тархи угаах компаниудыг оруулж ирсэн.
Оруулж ирсэн ТББ-ууд нь худлаа социологийн судалгаа танилцуулж байсан.
Д.Лүндээжанцан:
2008 оны эдийн засгийн хямралын үеэр бид ганцхан Эрдэнэт үйлдвэртэй байлаа. Тэгээд “хоёр, гурав дахь саалийн үнээтэй болохгүй бол болохгүй” гэж бүгд энэ асуудалд орсон. Тэр үед парламентын засаглалын дархлаа харагдсан гэж боддог. Усны асуудал ярьж байсан Телехан нар алга байна.
Тэр үед тусгай зөвшөөрлийн хүрээнд ордын геологийн нөхцөл, усны нөөц зэргийг тогтоож, оновчтойгоор нөөцийг баталгаажуулах; түүнчлэн 34 хувийг тохирох, Засгийн газарт урьдчилгаа төлбөрийг төлөх, нийт хөрөнгө оруулалтын хэмжээг эцэслэх, барилга байгууламжийг барих, боловсон хүчин бэлтгэх, ХӨГ-ийг таван жил тутам дүгнэж УИХ-д танилцуулах зэрэг шаардлагыг тавьсан.
Бидэнд тэр үед танилцуулснаас хэдэн тэрбумаар зардал нь нэмэгдсэн байгаа нь эмгэнэлтэй.
Энэ тогтоолын агуулга нь сайн гарсан. Миний төсөөлж байснаас цааш цаашдаа ХОЗ зэрэг нь нэмэгдсэн байна.
Д.Дэмбэрэл:
Нэг л зарчим баримталсан. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын хууль, дүрмийг баримтлах зарчим. ҮАБЗ, Засгийн газар бүгд баримтлах ёстой зүйлээ л шаардсан. УИХ нэмэлт зарчим болгон гэрээг ил тод явуулах зарчмыг оруулсан.
Хувь нийлүүлэгчийн гэрээ гэсэн урьдчилсан нөхцөл орж ирсэн. Түүнийг Засгийн газрын түвшинд хуулиар тогтоосон үүргийнхээ хүрээнд зохицуулах хэрэгтэй гэсэн зарчмыг барьсан.
ҮАБЗ-ийн 10 дугаар сарын 05-ны хуралдаанаар Засгийн газрын гишүүн С.Баярцогт нар асуудал оруулсан.
Энэ өдөр Ерөнхийлөгч солигдсон бөгөөд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн ҮАБЗ Оюу Толгой дээр Засгийн газар гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэрээ байгуулснаас хоёр сарын дараа ийм шийдвэр гаргаж байлаа.
Гарын үсэг зурах чиглэл авсны дараа Монгол Улсын нэлээд хэдэн хууль, заалтыг зөрчсөн байна. Үүнийг шалгах шаардлагатай.
НЭМЭЛТ: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Р.Буд, З.Энхболд тэргүүтэй хүмүүс ирсэн байна.
Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцох аж.
Сонгсголд, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Р.Буд, З.Энхболд тэргүүтэй хүмүүс ирсэн байна.
Одоо шинжээчид хөрөнгө орууллтын гэрээ байгуулагдсан товч түүхийг танилцуулж байна.
ТАНИЛЦУУЛГА БҮРЭН ЭХЭЭРЭЭ:
Мөн тус баримтуудад тухайн үеийн Сангийг сайд С.Баярцогтын “Бидний үзэж байгаагаар анхны хөрөнгө оруулалт ойролцоогоор 2019 оны эхэн гэхэд төлж дуусна. Үүнээс хойш ноогдол ашиг авах үе эхэлнэ гэсэн үг. Ер нь бол модель тодорхой хэмжээнд өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ бид яг энэ хэсэг дээр 2019–2020 оны зааг дээрээс ноогдол ашиг авах боломж бүрдэнэ.
Яагаад гэвэл та нийт хөрөнгө оруулалтын талаар бага зэрэг ташаа ойлголттой байна. Одоо яригдаад байгаа дивиденд буюу ноогдол ашиг, хүүгийн гол асуудал нь анхны хөрөнгө оруулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, хүүтэй холбоотой асуудал голд байна” гэсэн бичлэг хавсаргасан байв.




















ЭХЛЭЛ:
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-нд (Даваа гараг) эхэлсэн юм.
Эхний өдрийн сонсгол (2025.12.08)
Энэ өдөр дараах асуудлуудын хүрээнд нотлох баримтуудыг судлав. Үүнд:
- Жавхлант (MV-15225) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай
- Шивээ толгой (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай
Хоёр дахь өдрийн сонсгол (2025.12.10)
Сонсгол 09:30 цагт эхэллээ.
Хэлэлцэх үндсэн сэдэв:
- “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-той холбоотой
- Санхүүжилтийн хүүгийн хувь
- Түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- Үүнээс үүдсэн үр дагавар, нотлох баримтуудыг шинжлэн судлах гэсэн асуудлуудыг хэлэлцүүлнэ.