
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос 2025 онд зохион байгуулж буй цуврал тэмцээн өндөрлөх мөч ойртож байна. Энэ сарын 14-ноос 16-ныг дуустал Загребын Гранпри тэмцээн болно. Тус тэмцээнд 48 орны 370
жүдоч өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол Монгол Улсаас тамирчид оролцохгүй ажээ.
Тэгвэл арваннэгдүгээр сарын 28-наас 30-ныг дуустал Абу Дабигийн Их Дуулга тэмцээнд 55 орны 435 тамирчин мэдүүлгээ өгчээ.
13 хоногийн дараа эхлэх тус тэмцээнд Монгол Улсаас 15 тамирчин өрсөлдөнө. Ингээд багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эрэгтэй
- 60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал,
- 66 кг: Ё.Басхүү,
- 73 кг: Ж.Энхтөр,
- 81 кг: О.Шинэбаяр,
- 90 кг: Ц.Ган-Эрдэнэ,
- +100 кг: О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн
Эмэгтэй
- 48 кг: Г.Наранцэцэг,
- 52 кг: Б.Уранзаяа, О.Оюунчимэг,
- 57 кг: Г.Энхжин, М.Цэндбазар,
- 63 кг: Л.Энхрийлэн,
- +78 кг: Д.Номинзул
Харин ирэх арванхоёрдугаар сарын 6-наас 7-ныг дуустал Токиогийн Их Дуулга тэмцээнээр IJF-ийн цуврал өндөрлөх хуваарьтай байна. Тус тэмцээнд одоогийн байдлаар 43 орны 281 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэгт нэрээ өгчээ.
Эрэгтэй
- 60 кг: Б.Сүхбат, К.Ёолк,
- 66 кг: Б.Эрхэмбаяр,
- 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр,
- 81 кг: Н.Жангарай,
- 90 кг: Ц.Дагвадорж
- +100 кг: О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн
Эмэгтэй
- 48 кг: Ж.Анударь,
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ,
- 57 кг: Л.Сосорбарам, Т.Ариунзаяа,
- 63 кг: Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг,
- -78 кг: О.Хүслэн нар оролцоно.






