
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос санаачлан 2 жил тутам зохион байгуулдаг “Алтан цом”-ын төлөөх багийн барилдааны эхний тойргийн барилдаанууд өнөөдөр эхэлнэ..
тодруулбал: Өнөөдрийн 12:30 минутаас “Хамаг Монгол” болон “Хатант интернэшнл”, “Эв Монгол” болон “Хубилай баг. Ням гарагийн 12:30 минутаас “M C S Энержи баг” болон “Од групп”, “Апу скайтел” болон “Хүлэгү” гэсэн хуваарийн дагуу барилдаан Монгол Бөхийн Өргөөнд тус тус зохион байгуулагдана.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд “Алтан цом”-ын барилдааны билет тутамд айраг, зууш дагалдах бөгөөд Монгол Улсын заан Б.Серикийн нэрийн каз худалдаалагдахаар болсон байна.
“Алтан цом”-ын барилдаанд дараах бөхчүүд найман багт хуваагдан барилдана.
“Алсын жим” ХХК-ийн “Хамаг Монгол” багт:
- Дархан аварга Н.Батсуурь
- Улсын заан Б.Бат-Өлзий
- Улсын харцага О.Наранбаатар
- Улсын начин Л.Энхсаруул
- Аймгийн арслан Ө.Батсуурь
- Аймгийн арслан Б.Төмөрбаатар
- Аймгийн арслан Г.Цоггэрэл
- Аймгийн заан Т.Батсүрэн
“Од групп”-ийн “Од групп” багт:
- Улсын аварга О.Хангай
- Улсын заан Д.Хүдэрбулга
- Улсын харцага Г.Ганхуяг
- Улсын харцага М.Бэлгүтэй
- Улсын начин Б.Түмэндэмбэрэл
- Аймгийн арслан Х.Наранбаяр
- Аймгийн арслан Д.Батбаяр
- Аймгийн начин Б.Гончигсүрэн
“АПУ & СКАЙТЕЛ” ХК-ийн “АПУ Скайтел” багт:
- Улсын арслан Б.Орхонбаяр
- Улсын харцага Б.Цэдэнсодном
- Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун
- Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
- Аймгийн хурц арслан Б.Очирхүү
- Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн
- Аймгийн арслан Э.Баасанжав
- Аймгийн арслан О.Баярбаасан
“Миг Даатгал ХХК & Хушхан ХХК”-ийн хамтарсан “Эв Монгол” багт:
- Улсын арслан Э.Оюунболд
- Улсын заан Б.Пүрэвсайхан
- Улсын заан М.Лхагвагэрэл
- Улсын начин Ш.Отгонтөгс
- Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
- Аймгийн арслан Я.Бумбаяр
- Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа
- Аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр
“Нутгийн буян групп ХХК”-ийн “Хубилай” баг:
- Улсын арслан Ц.Бямба-Отгон
- Улсын начин Д.Амарсайхан
- Улсын начин Б.Даваа-Очир
- Улсын начин Б.Лхагвадорж
- Улсын начин Х.Оргилболд
- Улсын начин Б.Түвшинтөгс
- Аймгийн арслан М.Эрхэмбаяр
- Аймгийн арслан М.Гантулга
“Хатант Интернэшнл” ХХК-ийн “Хатант Интернэшнл” багт:
- Улсын арслан Р.Пүрэвдагва
- Улсын заан С.Сүхбат
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
- Улсын начин Т.Дүгэрдорж
- Улсын начин Э.Мөнхжаргал
- Аймгийн арслан Б.Шаравдорж
- Аймгийн заан Э.Түмэндэмбэрэл
“MCS” группийн “МСS -Энержи” багт:
- Улсын арслан Э.Батмагнай
- Улсын харцага Н.Золбоо
- Улсын харцага Ц.Мөнхбаяр
- Улсын начин Х.Цогтгэрэл
- Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
- Аймгийн арслан Ц.Төмөрцоож
- Аймгийн арслан Ч.Алтангэрэл
- Аймгийн арслан Д.Аззаяа
“Хэрэйд” ХХК-ийн” Хүлэгү” багт:
- Улсын заан Д.Анар
- Улсын заан Б.Серик
- Улсын харцага Г.Бадрах
- Улсын харцага Э.Даш
- Улсын начин Д.Цэрэнтогтох
- Аймгийн арслан Е.Көптилек
- Аймгийн арслан Н.Намнансүрэн
- Цэргийн арслан Б.Өлзийсайхан нар тус тус сонгогдлоо.






