
Woodford наадам нь Австралийн томоохон хэмжээний хөгжмийн наадам бөгөөд 2,000 гаруй дотоод, гадаадын уран бүтээлчид, хөгжимчид, илтгэгчид оролцож, Woodfordia-ийн тайз дээр уран бүтээлээ танилцуулдаг уламжлалтай.
Woodford наадмын өнгө аяс нь маш өнгөлөг, гүн мэдрэмжийг төрүүлэхүйц байдаг нь үеэс үед уламжлагдаж ирсэн бүтээлч иргэдийн үзэл санаа дээр тулгуурлагдаж, түүх, ёс заншлаар дамжин илэрдэг.
Наадмын өдрүүдэд Woodfordia нь өдөр бүр 25,000 гаруй зочин, уран бүтээлч, худалдаачин, сайн дурынхан, зохион байгуулагчдыг хүлээн авч, маш их хөл хөдөлгөөнтэй газар болон хувирдаг.
Монгол үндэстний уламжлалт язгуур урлаг, орчин цагийн мэргэжлийн хөгжмийн хөгжимдөх хэв маягийг чадварлаг хослуулсан гарамгай хөгжимчдийг багтаасан “Салхийг мэдэр” хамтлаг нь наадмын хугацаанд 4 удаагийн тоглолтоороо уран яруу монгол аялгуунуудыг хөөмий, уртын дуу, үндэсний хөгжмөөр эгшиглүүлж, үндэсний хөгжмийн өв санг олон улсын үзэгчдэд хүргэх болно.






