
УИХ-ын гишүүн Батнайрамдал Оксфордын их сургуулийн алдарт профессор Paul Collier-той Оюу толгойн талаар зөвлөгөө авсан ярилцлагыг хүргэж байна.
Оюу толгойтой холбоотой бидэнд тулгараад байгаа асуудлын бэрхшээлүүдийн талаар таны санал зөвлөгөөг сонсмоор байна. Бид уул уурхайн баялгийнхаа үр өгөөжийг хэрхэн урт хугацаанд зөв зохистой бөгөөд харилцан ашигтай улсдаа болоод Монголынхоо ард түмэнд илүү оновчтой хүртээж үр ашигтайгаар ашиглаж болох вэ?
Би О.Батнайрамдалын оролцсон байгалийн баялгийг хэрхэн удирдах тухай сургалтыг явуулдаг. Энэ сургалт маань нэн ядуу биш хөгжиж буй жижиг улс орнуудад зориулагдсан. Тэдгээр улс орнууд асар их нөөцтэй бөгөөд нэг асуудал нь хүний нөөцийн хувьд маш сайн бэлтгэгдсэн томоохон компаниудтай нүүр тулах явдал юм. Ийм компаниудын асар их туршлага чадамж болон Засгийн газрын туршлагагүй байдал хоорондоо тэнцвэргүй байдлыг бий болгосноор зарим тохиолдолд компаниудын хооронд үл ойлголцлыг бий болгодог.
Сургалтын зорилго, талуудын өрсөлдөх орчныг тэнцвэржүүлэхэд оршиж байгаа юм.
О.Батнайрамдалыг энэ сургалтын маш ирээдүйтэй сайн оролцогч байсан гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийг хүртэлх түүний олсон амжилтаар үнэхээр бахархахуйц. Тэр маш тодорхой чухал нэг асуудлыг онцолсон бөгөөд энэ нь Рио Тинто компанийн ноогдуулсан хүүгийн хэмжээний тухай асуудал. Энэ бол маш чухал асуудал. Учир нь өнгөрсөн хугацаанд тооцож ирсэн 11%-ийн хүү одоогоор мэдэгдэхүйц өндөр байна. Үнэн хэрэгтээ энэ хүүгийн түвшнийг ойролцоогоор 6% болгон бууруулах үндэслэл бий.
6 хувь болгох нь хоёр үндэслэлтэй бөгөөд хоёулаа ижил дүгнэлтэд хүргэдэг.
Нэгдүгээрт:
Рио Тинто өөрөө Канадын зэсийн том нөөц эзэмшдэг компанид яг энэ 6%-ийн хүүтэйгээр төлбөр хийдэг. Тэгэхээр энэ нь өөрсдөө тохиролцсон жишиг буюу колитералтай нөхцөлд 6% бол зохистой хэмжээ гэж үзэж байгаагийн баталгаа.
Хоёрдугаарт:
Монгол Улс өөрөө олон улсын зах зээл дээр мөн 6%-ийн хүүтэйгээр зээл авах боломжтой. Рио Тинтогийн 6%-ийн хүү төлөх баталгаа яг энэ зэсийн орд өөрөө мөн юм. Тэгэхээр 6% бол одоогийн нөхцөлд зохистой хүү.
11% нь төслийн эхний шатад зөвтгөгдөж болох байсан ч одоо бол хэт өндөр байгаа нь илт байна. Харин 11% болон 6%-ийн хоорондын зөрөө бол хуримтлагдсан өрийн хэмжээнээс шалтгаалан маш их мөнгө болж хувирч байгаа. Тиймээс Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал Монгол Улсад ирж энэ хүүгийн түвшнийг дахин тохиролцох санал тавьж байгаа маш таатай хэрэг. Энэ харилцааг дахин тэнцвэржүүлэх хүндэтгэлтэй оролдлого гэж хэлж болно. Энэ талуудын итгэлцэл дээр суурилсан шинэ эхлэл тавихад маш сайхан боломж. Энэ бол урт хугацааны харилцаа.
Зэсийн нөөц маш их тул дараагийн 10 жил гол орлого олох үе байх болно
Харин дараагийн 30 жилд олборлолт үргэлжилнэ. Тиймээс одоогоос харилцан итгэлцлийн зарчмыг баримталснаар Рио Тинто болон Монголын ирээдүйн аль алинд маш үнэ цэнтэй алхам болох болно.
Багштайгаа мэдээлэл солилцож байхад ялангуяа зээлийн хүү дээр дөнгөж төсөл эхэлж байхад авч байсан зээлийн хүү өнөөдөр төсөл бүгдээрээ дууссаны дараа яг адилхан 11%-аар тооцогдох нь утгагүй. Нэг ёсондоо илүү шударга бус байгаа юм л даа. Тэгэхээр харилцан ашигтай байсан үндсэн дээр урт хугацааны хэлцлүүд амжилттай явдаг.
Жишээлбэл Онтре Гоулд дээр 6.8 – 7 сая төгрөг авчихаад эсвэл Монгол Улсын Засгийн газар хамгийн сүүлд бонд гаргахдаа 6,6 хавьцаа байсан. Тэгэхээр энэ нь буцаад илүү харьцуулж болохоор, магадгүй зээлийн хүү дээр илүү нийцэх жишгүүд харагдаад байгаа юм.
Тэгэхээр энэ дээр ч гэсэн бид нар дахин хэлэлцүүл гэж орох нь шударга ёсны нөөцийг илүү урт хугацаандаа харилцан ашигтай уул уурхай байхад үнэхээр чухал үүрэг гүйцэтгэнэ ээ гэдэг агуулгыг багш дахин, дахин хэлж байна.
Ноён Пол, энэ зэсийн уурхай үнэхээр асар том уурхай. Миний бодлоор энэ уурхай урт хугацаанд хамгийн үр дүнтэй ажиллахын тулд харилцан ашигтай байх ёстой. Энэ хоёр талын харилцаанд суурилсан хамтын ажиллагаа байх ёстой. Ийм урт хугацааны түншлэл бий болбол хамтын ажиллагааны олон боломж нээгдэнэ, тийм үү?
Жишээлбэл, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, монголчуудад сургалт явуулж, олборлолтын үйл ажиллагаанд оролцуулах боломж бүрдэнэ. Харин эдгээр жижиг зүйлс харилцан итгэлцэлтэй уур амьсгалд илүү амархан тохиролцоонд хүрдэг.
Энэ бол анхны болон сүүлийн тохиролцоо биш гэдгийг ойлгох хэрэгтэй
Ирээдүйд дахин олон удаа тохиролцоо хийх шаардлагатай болно. Харин өнгөрсөн үеийн үл итгэлцэл бухимдал ажиглагдаж байна. Тиймээс энэ шинэ гүйцэтгэх захирал ирж хүүгийн түвшнийг бууруулах тухай санал тавьж байгаа нь үнэхээр сайхан.
Дэлхийн олон уул уурхайн төслүүд дээр анхны тохиролцоо хэзээ ч эцсийн хувилбар байдаггүй
Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нөхцөл байдал өөрчлөгдөхөд тохиролцоог сайжруулах боломж үргэлж байдаг. Мэдээж хэрэг дахин тохиролцоо хийх ердийн зүйл.
Тухайлбал, би Британи хүн. Британи Улсад ч ийм хэлэлцээр хийгдэж байна. Манай улс хойд тэнгисийн нефть олборлодог. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Британийн Засгийн газар 25 удаа нөхцөлийг өөрчилсөн. Би энэ жишээг зөвлөж байгаа хэрэг биш. Үнэндээ Британи улс хойд тэнгисийн нефтийн зохицуулалтыг маш ихээр будилаантуулсан. Хэт олон удаа өөрчилсөн. Гэхдээ огт өөрчлөхгүй байх утгагүй хэрэг л дээ.
Учир нь эхэндээ хоёр тал ч хангалттай мэдлэггүй байсан. Геологийн мэдээлэл сайжирдаг, дэлхий өөрчлөгддөг, хууль тогтоомж шинэчлэгддэг, олон улсын туршлага өөрчлөгддөг. Тэгэхээр ямар ч өөрчлөлт хийхгүй гэсэн ойлголт утгагүй. Британи Улс шиг хэтрүүлж болохгүй.
Бидэнд тулгараад байгаа хоёр дахь чухал асуудал Канадын эзэмшлийн стратегийн ордын талбай дээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал юм. Гол үндэслэл нь яг адилхан зарчим үйлчилнэ гэсэн санаа. Өөрөөр хэлбэл бид Оюу Толгой дээр Рио Тинтотой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарчим яг адилхан үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Канадын компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлд ч хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулах ёстой гэж үзэж байгаа юм.
Үүнийг маш зөв шийдэл гэж бодож байна. Зэсийн нөөц стратегийн чухал нөөц баялаг бөгөөд тухайн улсын хувьд маш чухал. Тиймээс улсын эрх ашиг зайлшгүй хангагдах ёстой. Энэ байх л ёстой зүйл.
Өөр нэг шалтгаан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш 16 жил өнгөрч байна. Энэхүү хугацаанд бидний аль нь үр дүнтэй, үр дүн өгөхгүй байгааг тодорхойлж чамгүй их туршлага хуримтлууллаа. Тиймээс бид илүү харилцан ашигтай илүү харилцан хүндэтгэсэн шинэ гэрээ байгуулах боломжтой. Ингэснээр бид илүү харилцан итгэлцэлтэй болж мэдээллийн тэгш бус байдал багасах юм.
Дэлхийн олон улс орнуудад урт хугацааны харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа хоёр талд хоёуланд нь ашигтай болж чадсан амжилттай жишээ олон бий. Тиймээс энэ чиглэл рүү түлхүү анхаарах маш зөв алхам. Монгол Улс хүн ам багатай хөгжиж буй улс боловч үнэхээр онцгой, ардчилсан, нээлттэй улс.
Энэ нь өөрөө асар их давуу тал юм. Уул уурхайн компаниудын харилцдаг олон улсын засгийн газруудын дийлэнх нь авлигад идэгдсэн ардчилалгүй хууль бус замаар гарч ирсэн байдаг. Харин Монгол Улс ардчиллын үндсэн дээр байгуулагдсан ард түмнийхээ дуу хоолойг сонсдог улс. Энэ бол асар их боломж асар том давуу тал юм.
Би бүрэн санал нийлж байна. Өнөөдөр Пол багштай уулзаад энэ талаар бид хоёр саналаа солилцлоо. Олон улсын олон жишгийг ярилаа. Хамгийн гол нь урт хугацаандаа хамтран ажиллах харилцан ашигтайгаар гэрээ байгуулах нь чухал. Жишээлбэл, гэрээ зураад л тэр чигээрээ 30, 40 жилдээ явах биш цаг хугацаандаа илүү их сайжраад олон зүйл өөрчлөгддөг учраас гэрээгээ шинэчилж байгуулаад явах нь зөв гэдгийг Пол тайлбарлалаа.






