Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө
Энэтхэг улсад ширээний теннисний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-16-ны өдрүүдэд болно.
28 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Харин Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр 3 тамирчин өрсөлдөж, хурд хүчээ сорино.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүн
- М.Тэмүүлэн,
- М.Манлайжаргал,
- А.Билгүүн,
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн
- Б.Болор-Эрдэнэ,
- Ө.Балжинням,
- Б.Эгшиглэн нар өрсөлдөнө.
Баг тамирчид “Оч” төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Тус тэмцээнээс шалгарсан эхний 12 баг ирэх оны ДАШТ-д оролцох эрхээ авах юм.







