
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос аравдугаар сарын Үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргажээ.
Тодруулбал: Аравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Европын Үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн, Унгар Улсын Будапешт хотод.
Аравдугаар сарын 5-нд ахмад бөхчүүдийн барилдаан, Монгол Бөхийн Өргөөнд.
Аравдугаар сарын 11-нд Баянгол дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан, Монгол Бөхийн Өргөөнд.
Аравдугаар сарын 17-нд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн, Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан, Монгол Бөхийн Өргөөнд.
Аравдугаар сарын 18-нд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, Монгол Бөхийн Өргөөнд.
Аравдугаар сарын 22-24 нд өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан, Хэнтий аймгийн Өндөрхаан хот.
Аравдугаар сарын 25,26-нд “Алтан цом”-ын барилдааны нэгдүгээр тойргийн барилдаанууд тус тус зохион байгуулагдахаар болжээ.






