
Иран улс ОХУ-ын цөмийн эрчим хүчний Росатом корпорацтай Ираны өмнөд зүгийн Хормозган мужид атомын дөрвөн цахилгаан станц шинээр барих тухай 25 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь Иран улсын эрчим хүчний салбарыг тогтворжуулахын зэрэгцээ тус улсын хөгжлийн 20 жилийн төлөвлөгөөнд томоохон хувь нэмэр оруулж, ОХУ-Ираны стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой аж. Иран улсын хувьд цахилгаан эрчим хүчний хомсдолтой тулаад байгаа ба оргил ачааллын цагаар айл өрхүүд болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан эрчим хүч тасрах нь хэвийн үзэгдэл болжээ. Нөгөө талаас НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Иран улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнүүдээ 10 жилийн дараа дахин сэргээхийг дэмжжээ.
Тегеран цөмийн хөтөлбөрөө хязгаарлах үүргээ зөрчсөн учир НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Иранд зэр зэвсэг нийлүүлэхийг хориглох, Иранд уран олборлох болон баяжуулахыг мөн цөмийн толгой суурилуулах боломжтой бүх төрлийн баллистик пуужинтай холбоотой бүх үйл ажиллагааг нь хоригложээ. Түүнчлэн Ираны нэр бүхий олон арван албан тушаалтнуудыг хилээр нэвтрүүлэхийг хориглож, Ираны хуулийн зарим этгээдүүдийн хилийн чанад дахь хөрөнгийг царцааж, Иранд цөмийн хөтөлбөрт ашиглагдаж болох эд материалыг нийлүүлэхийг хориглосон байна.






