Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Сүүлийн өдрүүдэд “буга хүн рүү дайрч байна” гэх гомдол, дуудлага мэдээлэл Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд их иржээ.
Жил бүрийн 9 болон 10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийллэгийн үе эхэлдэг гэнэ. Тус үржлийн буюу нийллэгийн үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг.
Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аялалын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна.
Г.АНХМЭНД






