
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Дуургын нуруу” гэдэг газарт 46 настай эмэгтэй Э самар түүж яваад сураггүй алга болсон. Түүнийг есдүгээр сарын 22-ны өдрөөс хойш эрэн хайж байгаа юм.
Мэдээллийг эргэн сануулбал, Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байжээ. Энэ тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан гурван иргэний нэг 35 настай эрэгтэй Д сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Цагдаагийн хэсэг, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Г.АНХМЭНД






