
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг хэлэлцэгдэж байгаа юм. Мөн үүний зэрэгцээ МАН-ын даргын сунгаа болно.
Ерөнхий сайд Г.Занданшатар дараах мэдэгдлийг хийжээ.
“Улсын төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна. Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа буюу Тусгаар тогтнолын ордонд, тусдаа тодорхой ярина. Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхиороо шийднэ ээ. Улс төрөө биш урдах ажлаа сайн хийцгээе. 240 мянган иргэн саналаа өгсөн улсын төсөвтөө нийтээрээ анхаарцгаая” хэмээн ойрын өдрүүдэд өрнөж буй улс төрийн үйл явдлуудад байр сууриа илэрхийлжээ.






