
-Засгийн газар ямартай ч 100 хоногийнхоо тайланг энэ сарын 21-нд тавих ёстой. Тайланг нь цаасаар авцгаая. Тоон үзүүлэлтүүд өөрсөө дүнгээ тавина.
-МАН-ын гишүүн байсан хүний хувьд даргын сунгааны асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрд гурван шатны бохир заваан арга байна. Эхлээд хэвлэлээр бөмбөгдөх, дараа нь барих, эцэст нь хөнөөх. Сүүлийн шатандаа ороогүй байх гэж бодож байна. Тийм зүйл битгий хий л дээ. Зүгээр л өрсөлдөөч дээ. МАН-ын өмнөөс байр суурь илэрхийлэх зохимжгүй байх. МАН-ын зовлон төрийн зовлон битгий болоосой.
-Танай нам ядуурлыг яаж бууруулах вэ?
-Төрийн өмчийг хувьчилъя. Ужгирсан социалист тогтолцооноос салж байж үр дүн гарна. Намууд томоохон хувьсгал хийхээс өөр аргагүй. Бүгдийг нь хураадаг, хуваарилдаг зарчмаар л явж байна. Хувийн хэвшлийн орон зай маш их буурч байна. Өнгөрсөн жил 2228 компани дампуурсан байна. Цалингийн тогтолцоо бүтээмж дээр суурилсан биш социалист дэглэмтэй байна. Уг нь одоогийн засгийн газар татвар бууруулна гээд л ярьсан. Гэтэл өнөөдөр УИХ-д буруугаа чихээд байж байна. Парламентын засаглал буруу ажиллаж болохгүй.






