Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Үндэсний номын баяр 10 хоногийн дараа буюу есдүгээр сарын 19-21-нд болох гэж байна. Хүүхэд залуусын хүсэн хүлээдэг уг хэмжээг зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ойтой давхцаж буй нь энэ удаагийн номын баярын нэг онцлог аж.
Мөн номын баярын зурагт хуудсанд үлгэр домгийн дүрүүдийг багтаасан байгаа нь “Хүн бүр багаасаа үлгэр уншиж өсдөг. Үлгэр бол хүний амьдралд том орон зайгаа үлдээдэг гэдгийг ойлгуулах зорилготой. Мөн үлгэр унших өгөх, үлгэр сонсох нь гэр бүлд халуун дулаан уур амьсгал бий болгодгоороо чухал хэмээх санааг илэрхийлж байгаа” гэв.
Энэ удаагийн номын баяр нь 38 дахь удаагийнх юм.






