
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн уулзалтын үеэр Америкийн төрийн тэргүүнд хэд хэдэн удаа талархсанаа илэрхийлснийг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.
Reuters агентлаг Ерөнхийлөгч В. Зеленский багадаа 8 удаа “баярлалаа” гэдэг үгийг хэлсэн гэж мэдээлсэн бол The Wall Street Journal Украины Ерөнхийлөгч “баярлалаа” үгийг 10 орчим удаа хэлсэн гэжээ.
Д. Трампын засаг захиргаа, консерватив байр суурьтай Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн 2-р сард Цагаан ордонд Ерөнхийлөгч Д. Трамптай хийсэн уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В. Зеленский АНУ-ын Украинд үзүүлсэн тусламж дэмжлэгт зохих ёсоор талархсанаа илэрхийлээгүй хэмээн шүүмжилсэн билээ.
Тэр дундаа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс В. Зеленскийгээс, “Та ядаж нэг удаа баярлалаа гэж хэлсэн үү?” хэмээн бухимдалтайгаар асууж, Украины төрийн тэргүүнийг ач тус мэддэггүй нэгэн хэмээн буруутгасан билээ.






