
Өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Хүн дүрст роботуудын ДАШТ тэмцээн эхэлжээ. Гурван өдөр үргэлжилсэн уг тэмцээнд 16 улсын 280 баг хиймэл оюун ухаан, робот техникийн ахиц дэвшлээрээ уралджээ.
Роботууд хөнгөн атлетик, ширээний теннис, сагсан бөмбөг, бокс зэрэг спортын тэмцээн уралдаануудад хүч сорьсон ба тэмцээнд роботтойгоо оролцож буй их дээд сургуулиудын 192 баг, Хятадын хиймэл оюун ухаан, робот техникийн 88 компаниудын хувьд уг тэмцээн нь робот техникээ цаашид хэрхэн сайжруулах үнэ цэнтэй дата цуглуулах томоохон боломж аж.
Хүн ам нь хурдацтай хөгширч, хөдөлмөрийн насны иргэдийн тоо буурч буй асуудалтай тулаад буй БНХАУ сүүлийн жилүүдэд хүн дүрст роботууд болон робот технологид их хэмжээний хөрөнгө оруулах болсон юм.
Тус улсад өнгөрсөн 4-р сард дэлхийд анх удаа хүн дүрст роботуудын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдсанаас гадна энэ 8-р сарын эхээр дэлхийн робот технологийн чуулга уулзалт болж, хүн дүрст роботууд борлуулах дэлгүүр хүртэл нээгдсэн юм.






